Загварчлал, боловсрол, эдийн засаг

Зохиомол нөхцөлд хязгаарлагдмал туршилт хийх байдлаар эдийн засгийн обьект, үйл явцыг дуурайлган бүтээх үйл явцыг загварчлал гэнэ. Эдийн засагт түүнийг эдийн засгийн математик загварчлалыг хэрэглэдэг. Загварчлал нь дотроо олон төрөлтэй. Оновчлолын загварчлалын суурь нь шугаман ба шугаман бус программчлал бөгөөд эдийн засгийн бодлогыг тодорхой зорилгын функцийн экстремум утгыг хангаж байхаар тооцож гаргадаг арга юм. Эконометрикийн загварчлал нь эдийн засгийн тэнцвэр, үндэсний орлого, орц гарцын шинжилгээний статистик аргууд, үндэсний тооцооны системийн тусламжтайгаар гүйцэтгэдэг арга юм. Харин имитацын загварчлал нь оновчлолын ба эконометрикийн загварыг хүн-машины диалог дээр тулгуурлан экспертийн үнэлгээ хийх замаар тооцдог арга болно. Эдийн засгийн математик загварчлал нь математикийн эдийн засгийн онол, шинжлэх ухааны зааг дээр оршин байдаг ба загварчлалын обьект нь нийгэм-эдийн засгийн үйл явц, микро, макро эдийн засгийн онол дээр тулгуурлаж, дээд математик, шугаман алгебр, математик програмчлал, математик статистикийг үндсэн аргаа болгодог.

Эдийн засгийн Математик загварчлал нь 1960-аад оны сүүл үеэс өнөөг хүртэл шинжлэх ухааны салбарын түвшинд хүртлээ хөгжсөн бөгөөд үүнд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийн тоонд оросын эрдэмтэн Канторович Л.В, Немчинов В.С, Аганбегян А.Г, Багриновский К.А, Гранберг А.Г, Кардаш В.Л, Новожилов В.В, Крылатых Э.Н, Гатаулин А.М, Америкийн эрдэмтэн Леонтиев В, Данциг Ж, Вульф Ф, Кулманс Т.С, Кун Х.В, Таккер А.В нарын олон эрдэмтэд зүй ёсоор орно. Монгол оронд эдийн засгийн Математик загварчлал хөгжүүлэхэд Д.Бямбасүрэн, С.Будням, Л.Гүржав, Т.Дорж, Н.Логи, С.Нямзагд, Л.Нямбат, Б.Пүрэв нарын эрдэмтэд зүй ёсоор орно.

0.00%
Загварчлал
боловсрол
эдийн засаг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.