Төв банк юу хийдэг вэ?
Монголбанк, Монгол Улсын Төв Банк

Дэлхийн олонх улс орон эдийн засаг, санхүүгийн тогтолцоогоо тогтвортой байхад тус болно гэж үзээд Төв банк хэмээх институцийг чухалчилж, үйл ажиллагааг нь дэмжиж ирсэн. Ингэхдээ Төв банкныхаа гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны чиглэлийг хуулиар тусгайлан зохицуулж иржээ. Өнөө үед хөгжлөөрөө тэргүүлэгч улс орнуудын Төв банкууд үнийн тогтвортой байдлыг урт хугацаанд хадгалахыг үндсэн зорилтоо болгож байна.

Монголбанкны үндсэн зорилт, үйл ажиллагааны чиглэлүүдийн хувьд "Төв банкны тухай хууль", түүний хүрээнд батлагдсан  дүрэм, журмын дагуу өдөр тутмын үйл ажиллагаандаа дараах үндсэн 2 зорилтыг баримталдаг.

  1. Үндсэний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдалыг хангах;
  2. Санхүүгийн зах зээл, банкны салбарын тогтвортой байдлыг хангах замаар үндсэний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлхэд оршино.

Монголбанк нь үндсэн зорилтоо биелүүлэхдээ дараах чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг

  1. Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, зохицуулах;
  2. Мөнгөний бодлого боловсруулах, хэрэгжүүлэх; 
  3. Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх;
  4. Банк болон хуульд тусгайлан заасан этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих; 
  5. Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих; 
  6. Гадаад валютын улсын нөөцийг эзэмших, удирдах; 
  7. Банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах; 
  8. Макро зохистой бодлого хэрэгжүүлэх байна.
0.00%
Монголбанк
Монгол Улсын Төв Банк
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.