Маркетингийн төлөвлөлт
зах зээл, бүтэц, зөвлөмж

 Тухайн компани бараа, үйлчил- гээгээ борлуулах зах зээл, хэрэглэгчийн хүрээг сонгож, үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг үнэлэхийн хамт маркетингийн стратегийг хэрэгжүүлж, орлого, ашгийг нэмэгдүүлэх Зорилт тавьдаг. Уг зорилтыг амжилттай биелүүлэхийн тулд маркетингийн дараах дөрвөн гол үзүүлэлтийг төлөвлөх бөгөөд үүнийг маркетингийн нэгдмэл зорилт гэнэ.

Үүнд:

  • Бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл;
  • Барааны үнэ;
  • Бараа борлуулах зах зээл, хэрэглэгчийн хүрээ;
  • Бараа борлуулалтыг дэмжих үйл ажиллагаа;
  • Маркетингийн нэгдмэл зорилтыг хэрэгжүүлэхийн тулд маркетингийн төлөвлөлт хийдэг бөгөөд энэ нь гол төлөв дараах үйл ажиллагааг хамарна:
  • Гүйцэтгэлийн дүн;
  • Зах зээлийн судалгаа, маркетингийн шинжилгээгээр авсан материалыг нэгтгэж дүгнэх;
  • Баримт, компанийн зорилго болон стратегийн буюу алсын хараа;
  • Компанийн гол зорилго, түүний дотор маркетингийн зорилго, санхүүгийн зорилгыг тодорхойлох;
  • Маркетингийн стратеги, хэрэглэгчийн хүрээ болон өрсөлдөх чадварын хүрэх түвшин;
  • Маркетингийн нэгдмэл зорилтын дөрвөн чиглэл тус бүрийг хэрэгжүүлэх арга замын сонголт.
0.00%
зах зээл
бүтэц
зөвлөмж
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.