Мөнгөний ба сангийн бодлогын харилцан үйлчлэл
Competitiveness, өрсөлдөөн

Мөнгөний ба сангийн бодлогыг зөв хослуулах нь хоёр хүчин зүйлээс хамаарна. Үүнд, нэгд, эрэлтийг удирдах хэрэгцээ, шаардлага, хоёрт, сангийн ба мөнгөний бодлогын хослол хүссэн хэмжээнд хүрсэн байх шаардлагатай. Нийлмэл эрэлтийг хүссэн хэмжээнд хүргэхийн тулд мөнгөний ба сангийн бодлогыг ашиглах арга хэлбэрийг эрэлтийн удирдлага гэнэ.

Жишээ нь, эдийн засаг уналтад орсон үед Засгийн газар мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, төсвийн бүтцийн алдагдлыг өсгөх замаар нийлмэл эрэлтийг нэмэгдүүлнэ. Энэ нь үйлдвэрлэлийн хэмжээг өсгөж, улмаар ажилгүйдлийг бууруулахад нөлөөлнө. Харин 1960 оноос хойш АНУ-д өргөн хэрэглэж ирсэн сангийн бодлогын ач холбогдол сүүлийн үед буурах хандлагатай болов. Кейнсийн онол гарч байсан 1930- 1940 оны үед сангийн бодлогыг эдийн засгийн хамгийн хүчирхэг, үр нөлөөтэй бодлого бөгөөд эрэлтийг удирдах гол арга хэрэгсэл гэж үзэж байсан. Гэвч Сангийн бодлогыг боловсруулах, парламентаар хэлэлцүүлж батлуулах, хэрэгжүүлэхэд цаг хугацаа нэлээд шаардагддаг учир үүнээс болоод уг бодлогын үр нөлөө буурдаг.

Түүнчлэн сангийн бодлогын нэг чиглэл болох татварыг бууруулах амар, харин түүнийг ялихгүй бага хувиар өсгөх нь их хэцүү байдаг. Заримдаа татварыг ихэсгэж, багасгах нь хэрэглэгч, үйлдвэрлэгчийн зарлагын хэмжээ, хэлбэрт тэр бүр нөлөөлөхгүй байх талтай. Энэ нь хүмүүс татварын өөрчлөлтийг түр зуурын арга хэмжээ гэж хүлээж авдагтай холбоотой. АНУ-д төсвийн алдагдал ихсэж, дотоод ор хуримтлагдсан учир Засгийн газрын зарлагыг нэмэгдүүлэх, татварыг багасгах хүсэл, сонирхол ихэд буурсан. Харин мөнгөний бодлого эдийн засагт шууд бус замаар нөлөөлдөг, тэгээд ч мөнгөний бодлогыг парламент биш АНУ-ын Холбооны нөөцийн газар тодорхойлдог тул шийдвэр гаргах нь хурдан, эдийн засагт нөлөөлөх нь илүү байна. Кейнсийн онолын талынхан сангийн бодлогыг илүүд үзэж, мөнгөний бодлогод итгэлгүй ханддаг байсан. Харин 1970-аад оноос АНУ-д Холбооны нөөцийн газрын үүрэг идэвх өсөж, мөнгөний бодлогын үр нөлөө дээшилсэн. Зээлийн хүүгийн хувь, валютын ханшийг өөрчлөх, мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх буюу багасгах зэргээр мөнгөний бодлогыг боловсруулж хэрэгжүүлдэг. Жишээ нь, ДНБ ирэх жил 6 хувь өсөх төлөвтэй байг. Гэтэл төв банк ДНБ-ийг 5 хувь өсгөвөл инфляцыг хэт нэмэгдүүлэхгүй барьж чадна гэж үзэж байгаа бол ДНБ-ий төлөвлөгдөж буй өсөлтийг 1 хувиар бууруулах шаард- лагатай тулгарна. Үүний тулд төв банк мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг 4 хувиас доошгүйгээр багасгавал ДНБ-ий өсөлтийг 1 хувиар бууруулах боломжтой байна.

0.00%
Competitiveness
өрсөлдөөн
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.