Мөнгө, санхүүгийн тоглоом
мөнгө, санхүү, зөвлөмж

Зах зээлийн эдийн засаг хөгжсөн улс орнуудад мөнгөний бодлогыг Төв банк тодорхойлдог бол санхүүгийн бодлогыг Засгийн газар, түүний дотор Сангийн яам голчлон боловсруулж хэрэгжүүлдэг. Төв банк гүйлгээнд байгаа мөнгөний тоог зохистой хэмжээнд барьж, инфляцыг хэт өсгөхгүй байхыг эрмэлзэнэ. Харин Засгийн газар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах, нийгмийн хамгааллыг сайжруулах, ялангуяа сонгуулийн амлалтыг биелүүлэх зэрэг мөнгө ихээр шаардагдах арга хэмжээ авдаг. Энэ эсрэг тэсрэг мэт зорилго, үйл ажиллагааг тусгай хүснэгтээр үзүүлж болох бөгөөд түүнийг мөнгө, санхүүгийн тоглоом гэнэ.

А хэсэгт Засгийн газар инфляц, хөрөнгө оруулалтыг тоохгүй орхиж, ажилгүйдлийг хамгийн бага болгоход гол нь анхаарч татвар багасгах, зардал нэмэгдүүлэх арга хэмжээ авснаар төсвийн алдагдал их болжээ. Төв банк инфляцыг багасгахын тулд зээлийн хүүгийн хувийг ихэсгэнэ. Үүний үр дүнд хамтын бус тэнцвэр С хэсэгт шилжжээ. Энд ажилгүйдэл, инфляц дунд зэрэг байгаа ч хөрөнгө оруулалтын хамгийн бага түвшинд хүрчээ. В хэсэгт ажилгүйдэл, инфляцыг дунд зэрэг байлгаж, хөрөнгө оруулалтыг их болгохыг хүсжээ. Гэвч ажилгүйдлийг багасгах, нийгмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэсэн бодлогын улмаас төсвийн зардал өндөр болж, Төв банк зээлийн хүүгийн хувийг нэмэгдүүлэхэд хүрч, хамтын бус тэнцвэр С рүү шилжиж байна

0.00%
мөнгө
санхүү
зөвлөмж
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.