Мөнгөний систем
мөнгө, алт, хос метал, mnt,usd,eur,cny

Тухайн улсад түүхийн явцад бүрэлдэн тогтож, хууль тогтоомжоор баталгаажсан мөнгөн гүйлгээний бүтцийг мөнгөний систем гэнэ. Мөнгөний системийг металл мөнгөний гүйлгээний систем, тэмдэгтийн гүйлгээний МӨНГӨН Систем гэж ангилна. Металл мөнгөний гүйлгээний системийг хос металл ба нэг металл мөнгөнийх гэж бас ялгана. Алт ба мөнгөний аль алиныг нь түгээмэл эквивалент гэж үзэж байсан системийг хос металл мөнгөний систем гэнэ.

Харин нэг металл мөнгөний системд алт, мөнгө, зэс гурвын аль нэг нь түгээмэл эквивалентийн үүрэг гүйцэтгэж байжээ. Яваандаа алт түгээмэл эквивалентийн үүрэг гүйцэтгэх нь голлох болсон. Алтан мөнгөний системийг дотор нь алтан монетийн, алтан ембүүт, алтаар солигдох стандартын гэж ялгана.

Дэлхийн I дайны дараа алтан монетийн оронд алтан ембүүт болон алт, валютын систем тогтжээ. Харин 1929-1933 Оны хямралын дараа алтан нэг металлын систем үгүй болж, 1944 оноос Бреттон Вудсын мөнгөний систем бий болсон юм. Үүнд алт нь мөнгөн гүйлгээнээс хасагдаж, оронд нь АНУ-ын доллар, Их Британийн паунд олон улсын мөнгөний үүрэг гүйцэтгэх болж, тэдгээрийг алтаар солих боломжтой болсон.

1976 онд Ямайкийн мөнгөний систем бий болж, зээлжих тусгай эрх (Special Drawing Rights, SDR) хэмээх нэгжийг дэлхийн мөнгөний нэгж болгон баталгаажуулжээ. SDR нь дэлхийн 5 валютын сангаас бүрдэх бөгөөд үүнд АНУ-ын доллар 41.73%, евро 30.93%, Хятадын юань 10.92%, Японы иен 8.33%, Британийн паунд 8.09%-ийн жинтэй байна.

20.65%
мөнгө
алт
хос метал
mnt
usd
eur
cny
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.