Маркетингийн тогтолцоо
маркетинг, бизнес, тогтолцоо

Бизнесийн төрөл, онцлог, зах зээл ба хэрэглэгчийн хүрээ зэргээс хамаарч маркетингийн стратегийг сонгодог. Хэрэглэгчийг татах, ашгаа нэмэгдүүлэх нь уг стратегийн гол зорилго бөгөөд үүнийг биелүүлэхийн тулд маркетингийн босоо ба хэвтээ гэсэн хоёр тогтолцооны аль нэгийг сонгон хэрэглэнэ. Тухайн чиглэлээр бизнес эрхлэгчийг татах, тэдгээртэй хамтрах замаар босоо маркетингийн тогтолцоо бүрдүүлдэг. Жишээ нь, ус шахагч насос хийдэг үйлдвэр бүтээгдэхүүнээ борлуулах гэрээг бөөний худалдааны компани болон уг шахагчийг угсарч суурилуулдаг компанитай зэрэг хийж борлуулалтаа хурдасгадаг бөгөөд үүний дунд гурван компанийн аль алиных нь ашиг орлого нэмэгдэж байвал босоо маркетингийн тогтолцоо амжилттай үйлчилж байгаа хэрэг юм. Босоо маркетингийн тогтолцоо нь дараах төрлүүдтэй байна.

Үүнд:

  • Компанийн босоо маркетингийн тогтолцоо гэдэг нь хуваарилалтын сүлжээн дэх аль нэг гишүүн нь үйлдвэрлэл, хуваарилалтын бүх үйл ажиллагааг удирдан явуулж байгаа явдал юм.
  • Гэрээ хэлцлийн босоо маркетингийн тогтолцоо нь уг тогтолцоо дахь гишүүн бүр бие даан ажиллаж, гэрээ хэлцлийн үндсэн дээр үйл ажиллагаагаа уялдуулдаг apra хэлбэр юм. Энэ нь франчайзын хэлцэлтэй төстэй.
  • Захиргааны босоо маркетингийн тогтолцоонд уг тогтолцооны аль нэг хүчтэй, томоохон гишүүн нь бусдыгаа удирдан ажилладаг.

Ойролцоо түвшний компаниуд бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хуваарилалт, маркетинг болон хүний нөөцөө нэгтгэж, ашиг орлогоо нэмэгдүүлэх арга хэлбэрийг хэвтээ маркетингийн тогтолцоо гэнэ. Ийм тогтолцоонд үйлдвэрлэгч, бөөний худалдаа, жижиглэнгийн худалдааны компаниуд нэгдэж болно.

34.24%
маркетинг
бизнес
тогтолцоо
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.