Нийгмийн даатгалын шимтгэл
нийгмийн даатгалын шимтгэл, Social insurance contribution

Нийгмийн даатгалын шимтгэл гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөр буюу холбогдох хуулийн дагуу урьдчилан тогтоосон тогтмол хувиар сар бүрийн цалин, орлогоосоо төлөх мөнгө юм. Хүн өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход нь тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх зориулалттай нийгмийн даатгалын сан бүрдүүлэхийн тулд иргэн болон ажил олгогч байгууллагаас төлж буй төлбөрийг нийгмийн Даатгалын Шимтгэл гэнэ. Уг шимтгэл нь заавал эсвэл сайн дурын хэлбэртэй байж болно. Уг шимтгэлийг төлж, нийгмийн даатгалд хамрагдсан хүн дараах тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авна.

Үүнд:

  • Даатгуулагч иргэн өндөр наслах; Монгол Улсад одоогоор эрэгтэй хүн 60 нас, эмэгтэй хүн 55 хүрсэн үедээ мөн 4 болон түүнээс дээш тооны хүүхэд төрүүлж, өсгөсөн эмэгтэй 50 наснаас тус тус тэтгэврээ тогтоолгож, авч эхэлнэ.
  • Ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрийн осол, мэргэжлээс шалт- гаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдах;
  • Эрхэлж байгаа ажлаас ямар нэг шалтгаанаар чөлөөлөгдөж ажилгүй болох;
  • Даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй хүмүүсийн амьдралын баталгаа алдагдах зэрэг болно.
0.00%
нийгмийн даатгалын шимтгэл
Social insurance contribution
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.