Норматив эдийн засаг
эдийн засаг, норматив

Юуг, хэзээ яаж, хэнд зориулж үйлдвэрлэх вэ гэдэг эдийн засгийн гол асуудлыг судалж, түүнийг амьдралд хэрэгжүүлэх дүрэм, журам, заавар, зөвлөгөө гаргахыг норматив эдийн засаг гэнэ. Тухайлбал, "Манай улс гурилын хангамжийг нэмэгдүүлэхийн тулд гадаадаас оруулж буй үр тарианы импортын татварыг тэглэх хэрэгтэй" "Аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтыг өсгөж, ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд орлогын албан татварын хэмжээг бууруулах хэрэгтэй" гэх зэрэг зөвлөмж, зааврыг норматив эдийн засаг гаргана. Позитив эдийн засагт баримт, нотолгоо голлодог бол норматив эдийн засагт ёс зүй, үнэлэмжийн хүчин зүйлээс хамааралтай.

Тухайлбал, "Ядуурлыг бууруулахын тулд ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй" гэсэн зөвлөмж эдийн засгийн бодит шаардлагын зэрэгцээ бас нийгмийн ёс зүйн зарчмыг илэрхийлж байна. Позитив, норматив эдийн засаг хоорондоо салшгүй холбоотой. Позитив эдийн засгийн баталгаа, нотолгоо, дүгнэлт дээр норматив эдийн засгийн дүрэм, заавар, зөвлөгөө тулгуурлах учиртай. Норматив эдийн засгийн заалтууд гол төлөв тухайн улс орны парламент, засгийн газар, орон нутгийн засаг захиргаагаар хэлэлцэгдэж, дэмжигдэж байж гардаг. Нөгөө талаас норматив эдийн засгийн заавар, журам, зөвлөмжүүд позитив эдийн засгийн баталгаа, үндэслэлээр нотлогдох ёстой байдаг.

0.00%
эдийн засаг
норматив
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.