офшор, эдийн засаг

Гадаад улсын компанийг бүртгэх, лиценз олгох, татвар ногдуулах ажиллагааг онцгой хөнгөлөлттэй нөхцөлөөр хийдэг аль нэг улсын газар нутгийг офшор бүс гэнэ. Офшор бүсэд бүртгүүлсэн компани жил бүр бага хэмжээний хураамж төлөөд гадаад эдийн засгийн үйл ажиллагаа чөлөөтэй явуулах эрхтэй болдог. Мөн орлогын татварыг хөнгөлөлттэй, бууруулсан хувиар төлнө. Офшор бүсийн захиргаа тухайн компанийн үйл ажиллагааны нууцыг хадгалах бөгөөд валютын гүйлгээний хяналт шалгалтаас чөлөөлнө. Харин гадаадын компаниуд офшор бүсэд ямар нэг бизнес эрхэлж болохгүй.

Офшор бүсэд гол төлөв том болон дунд хэмжээний компаниуд бүртгүүлж, оффисоо байгуулдаг. Компанийн хэрэгцээнд оруулж ирж буй тоног төхөөрөмж, автомашин зэрэг зүйлсэд гаалийн татвар ногдуулдаггүй. Жижиг компанийн хувьд офшор бүсэд бүртгүүлж, үйл ажиллагаа явуулах нь зардал чирэгдэл ихтэй учир ийшээ зүглэх нь ховор. Швейцар, Бермуд, Кайманы арлууд зэрэг офшор бүсийн санхүүгийн томоохон төвүүд, Маврик, Дублин, Белиз зэрэг бага хэмжээний төвүүд бий.

Офшор бүсээр дамжуулан хөрөнгө оруулах, худалдаа хийхийн давуу тал нь татварын хөнгөлөлт, хөрөнгийн хамгаалалт, хувийн нууцыг хамгаалахад оршино. Гэхдээ офшор бүсийн санхүүгийн байгууллагуудын мөнгө угаах, татвараас зайлсхийх зэрэг хууль бус зорилгоор ашиглах тохиолдол гардаг.

0.00%
офшор
эдийн засаг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.