Олон улсын валютын сан
олон улсын валютан сан, International Monetary Fund, IMF

1944 оны 7-р сард АНУ-ын Нью-Хэмпшир муж улсын Бреттон Вудс хотод болсон НҮБ-ийн мөнгө, санхүү, эдийн засгийн олон улсын бага хурлаар Олон улсын валютын сан (ОУВС)-г байгуулсан ба гол зорилго нь улс орны валютын ханшийг тогтворжуулах, дэлхийн төлбөр тооцооны системийг бүрдүүлэх явдал байв. 189 гишүүн орноос бүрддэг тус сан гишүүн орнуудынхаа макро эдийн засгийн бодлогыг хянах, ялангуяа валютын ханш тогтворгүй, төлбөрийн тэнцэл алдагдалтай улсуудын эдийн засгийг тогтворжуулахад туслах замаар олон улсын санхүүгийн тогтол- цоог зохицуулах үүрэг гүйцэтгэж байна.

Монгол Улс 1991 онд ОУВС-д гишүүнээр элссэн бөгөөд тус сантай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, 2017 оноос 3 жилийн хугацаатай өргөтгөсөн санхүүжилтийн хэлэлцээр байгуулж, энэ хугацаанд тус сангаас 440 сая ам.долларын тусламж, сангийн гишүүн орнуудаас 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авах болсон. ОУВС-гийн гишүүн орон бүр санд өөрийн хувиа оруулдаг бөгөөд олон улсын тооцооны нэгжээр илэрхийлэгдэх зээлийн зохицуулалтын эрх, квоттой байх ба АНУ нийт хөрөнгийн 17.7%, Герман ба Япон 5.5%, Европын холбооны улс орнууд 26-аас илүү хувь, ОХУ 2.9%-ийг эзэлдэг байна.

0.00%
олон улсын валютан сан
International Monetary Fund
IMF
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.