Хувь хүний орлогын татвар
эдийн засаг, мэдлэг, татвар

Хувь хүний орлогын албан татвар бол шууд татвар бөгөөд төлөх чадварын зарчимд үндэслэгддэг. Монгол Улс 2007 оноос татварын шинэ хуулиудыг мөрдөж эхэлсэн бөгөөд тэдгээрийн нэг болох хувь хүний орлогын албан татварын хуулиас энд жишээлэн авав. Албан татвар ногдох орлогод дараах зүйлс орно. Үүнд:

  • цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого (амралтын олговор, тэтгэмж, бүх төрлийн шагнал урамшуулал);
  • үйл ажиллагааны орлого (мэргэж- лийн үйлчилгээ, үйлдвэрлэл, арил- жааны орлого, тогтмол бус үйл ажиллагааны орлого);
  • хөрөнгийн орлого (түрээс, эрхийн шимтгэл, ногдол ашиг, хүү, патент гэх мэт)
  • хөрөнгө борлуулсны орлого (үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, хувьцаа, үнэт цаас борлуулсны орлого)
  • шууд бус орлого (бэлнээр олгосон хоолны мөнгө, үзвэр, үйлчилгээний олговор, бэлнээр олгосон байрны хөлс, түлшний зардал, үнэ төлбөргүй, эсвэл хөнгөлөлттэй үнээр тээврийн хэрэгслээр үйлчилсэн гэх мэт). 

Албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо зарим орлогыг шимтгэл, зардлыг хассан дүнгээр, зарим орлогыг нийт дүнгээр тогтоодог. Жишээ нь, цалин хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд төлсөн шимтгэлийг хассан дунд хувь хүний орлогын албан татварыг ногдуулна.

Үйл ажиллагааны орлогоос хол- богдох зардлыг хасаж гарсан дүнд уг татварыг ногдуулна. Харин ногдол ашиг, үл хөдлөх эд хөрөнгө борлуулснаас олсон орлогын нийт дүнд татвар тооцно. Мөн татвараас чөлөөлөгдөх орлогыг хуульд тодорхой заасан бөгөөд үүнд хуульд тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэмж, нөхөн олговор, нэг удаагийн буцалтгүй тусламж, донорын олговор, албан томилолтын зардал, даатгалын нөхөн төлбөр, Засгийн газрын өрийн бичгийн (бонд) төлбөр, хүү, анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого, мал бүхий өрхийн гишүүн бүрд хонин толгойд шилжүүлснээр 20 бог зэрэг орлогын төрлүүд багтжээ.

Цалин хөлсөнд ногдуулах татвар Өмнө нь өсгөн нэмэгдүүлэх татвар байсан бол шинэ хуулиар хуулиар түүнийг хувь тэнцүүлж, цалин хөлс, үйл ажиллагаа, хөрөнгийн орлогод 10 хувийн Нэг шатлалтай татвар ногдуулах болжээ.

Үл хөдлөх эд хөрөнгө борлуулснаас олсон орлогод 2%, урлагийн тоглолт, спортын тэмцээний шагналын орлогод 5%-ийн татвар ногдуулах ажээ.

20.65%
эдийн засаг
мэдлэг
татвар
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.