эдийн засаг, мэдлэг

Энгийн утгаар нь хэлбэл тухайн хүн, айл өрхийн орлого бага учир хоол, унд, хувцас хунар, орон байрны зардалд мөнгө хөрөнгө нь хүрэлцэхгүй дөнгөн данган амь зуухыг ядуурал гэнэ. Ядуурлын гол шинж нь орлогын дутагдал юм. Гэвч ядуурал нь зөвхөн орлоготой холбоотой биш, бас хүний өөрийн чадавх, нөөц бололцоо, ур чадвар, амьдралыг үзэх үзэл, сэтгэхүй зэрэг шалтгаантай.

Хүний амьжиргааны доод түвшнийг тогтоон, хүн амын хэчнээн хувь уг түвшнээс доош орлоготой байна гэдгээр ядуурлыг тодорхойлдог. Эрдэмтэд ядуурлын талаар 5 үндсэн үзэл, онолыг гаргажээ.

  1. Марксист онол ядуурал нь хувийн өмчид суурилсан нийгмийн байгуулалтай холбоотой учир түүнийг даван туулахын тулд нийгэм журмын тогтолцоогоор солих хэрэгтэй гэж үздэг.
  2. Ядуурал нь хувь хүнээс шалтгаалдаг учир дэмжлэг, тусламж хэрэггүй, зөнд нь орхи гэсэн онол бий.
  3. Тавилангийн онол нь ядуурал байгалиас заяасан мөнхийн үзэгдэл гэж тайлбарладаг. 
  4. Мальтусын онол хүн амын өсөлтийн хурд нь үйлдвэрлэж буй хүнсний бүтээгдэхүүнээс үргэлж түрүүлж байдаг учир ядуурал үүсдэг гэж үздэг.
  5. Үйл ажиллагааны онол нь нийгэмд ядуус байдаг бөгөөд энэ нь нийгмийг хөгжүүлэх хүчин зүйл болдог хэмээн тайлбарладаг.
0.00%
эдийн засаг
мэдлэг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.