Үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулах нь
үл хөдлөх, үнэлгээ, хөрөнгө оруулалт

Ерөнхийдөө инфляцын эсрэг сайн хамгаалалт болдог учир хөрөнгө оруулагчид үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулдаг. Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтыг шууд ба шууд бус гэж ангилдаг.

Шууд хөрөнгө оруулалт нь орон сууц, газар, зуслан, ашиг олох зорилготой хөрөнгөд оруулах хөрөнгө оруулалт. Орон байр бол нэгдүгээрт, амьдрах зориулалттай, хоёрдугаарт, инфляцын эсрэг хамгаалалт хийх боломжтой, орлого олох зорилготой байдаг.

Харин зуслангийн байр бол эрүүл агаарт гарч, тав тухтай амрахыг хүссэн хүмүүст тохиромжтой хөрөнгө оруулалт. Ер нь хоёр дахь орон байраа худалдан авах боломжтой болсон хүмүүс нэг бол зуслан, нөгөө бол түрээслүүлэх орон сууц гэсэн сонголттой тулгарч байдаг байна.

Арилжааны ашиг олох зорилготой хөрөнгө оруулалтад түрээсэлж ашиг олох зорилготой газар, барилга, байгууламж хамаарна. Үүнд: орон сууц, зочид буудал, оффис, дэлгүүр болон бусад бүх төрлийн арилжааны зориулалттай байгууламж орно.

Газрын хөрөнгө оруулалтын тухайд үргэлж мөнгөний урсгал бий болгохгүй гэдгийг санах хэрэгтэй. Ихэнх хөрөнгө оруулагчид газрыг хувааж, ашиглах зорилгоор худалдан авдаг. Харин арилжааны зориулалттай худалдан авах нь ихээхэн эрсдэл дагуулдаг. Тухайлбал, цэвэр, бохир ус болон бусад үйлчилгээ явуулах боломжийг бодолцох хэрэгтэй. Шууд бус хөрөнгө оруулалт нь хязгаарлагдмал нөхөрлөл, үл хөдлөх хөрөнгийн синдикат, үл хөдлөх хөрөнгө оруулалтын итгэлцлийн сан, моргейж, моргейжийн санд оруулах хөрөнгө оруулалт болно. Ерөнхийдөө, илүү чадвартай хөрөнгө оруулагчид л моргейж болон бусад өрийн гэрээг худалдан авдаг. Эдгээр хөрөнгө оруулалт өндөр өгөөжтэйн хэрээр эрсдэл ихтэй.

Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулахын давуу болон сул тал

Давуу тал:

  • Инфляцын эсрэг хамгаалалт хийх боломжтой
  • Хязгаарлагдмал санхүүгийн хариуцлага хүлээдэг.
  • Удирдлагын хувьд сэтгэл зовох асуудал бага байдаг.
  • Санхүүгийн хөшүүрэг болно.
  • Валютын ханшийн эрсдлээс хамгаалалт хийх боломжтой.

Сул тал:

  • Хөрвөх чадвар муутай байдаг.
  • Хөрөнгийн үнэ цэнэ буурч болзошгүй
  • Эрсдлийг тараан байршуулах боломж дутагдалтай.
  • Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт хязгаарлагдмал.
  • Урт хугацаанд элэгдэлд орох нь элбэг.
0.00%
үл хөдлөх
үнэлгээ
хөрөнгө оруулалт
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.