Үл хөдлөх хөрөнгө
үл хөдлөх, үнэлгээ, төрөл хэлбэр,

Үл хөдлөх хөрөнгө: Уламжлалт ойлголтоор “үл хөдлөх хөрөнгө” гэдэгт газар, түүн дээр тогтмол байршилтай баригдсан байшин, барилга, байгууламж зэрэг хөрөнгийг багтааж ойлгодог байсан.

Үл хөдлөх хөрөнгө гэдэг ойлголтод газрын талбар, түүний хэвлий, хохирол учруулахгүйгээр хөдөлгөх боломжгүй газартай нягт холбоотой бүх зүйл, өөрөөр хэлбэл, барилга байгууламж, ой мод, таримал мод, жимсний суулгац, дуусаагүй барилгын объект орно.

Үл хөдлөх хөрөнгийн эдгээр объектыг газраас салгамагц зориулалтын дагуу ашиглах боломжгүй болдог. Үл хөдлөх хөрөнгөд ордоггүй бусад бүх зүйл, түүний дотор мөнгө, үнэт цаас нь хөдлөх хөрөнгө байна. Үл хөдлөх хөрөнгө нь тухайн объектод хохирол учруулахгүйгээр хөдөлгөх боломжгүй, газартай биет байдлаар ч хууль эрх зүйн хувьд ч холбоотой, хөрөнгө оруулалт нь урт хугацаатай, өртөг өндөртэй, элэгдэхийн хэрээр хэрэглээний шинж чанараа байнга алддаг зэрэг онцлог шинж чанартай байна.

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ:Үл хөдлөх хөрөнгийн объектын өртөг болон үнэлүүлж буй уг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эрхийн хэрэгжилтийг тодорхойлох үйл явц.

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь тухайн өмчлөгчийн үл хөдлөх хөрөнгийн өртөг, эсвэл түүнийг бусдад түрээслэх, ашиглах эрхтэй холбоотой өртгийг үнэлэх асуудлыг багтаана. Үнэлгээний практикт үл хөдлөх хөрөнгийн өртгийн янз бүрийн хэлбэрүүд байдаг, тухайлбал, зах зээлийн өртөг, хөрөнгө оруулалтын өртөг, устгалын өртөг, кадастрын өртөг гэх мэт хэлбэрүүд байна.

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээчин өөрийн үйл ажиллагаандаа:

  • Эцсийн хэрэглэгчийн үзэл бодлыг тусгах;
  • Зах зээлийн гадаад орчны нөлөөг харгалзах;
  • Тухайн объектын бодит чанарыг харгалзах;
  • Илүү үр ашигтай ашиглах зэрэг зарчмуудыг баримтална.
0.00%
үл хөдлөх
үнэлгээ
төрөл хэлбэр
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.