Шинэчлэлтийн үе
эдийн засаг

Оросын эдийн засгийн өөрчлөлт болон эдийн засгийн сэтгэлгээний хөгжлийн үеийг ийнхүү нэрлэдэг. Хамжлагат ёс задран унаснаар, Орос оронд капиталист хөгжлийн эрин үе эхэлжээ. Улс оронд үйлдвэрлэлийн шинэ арга бүрэлдэн тогтов. Гэвч газрын эзэд их хэмжээний газар эзэмшил, өндөр төлбөр хураамж, гувчуурын хүчээр хамжлагаас чөлөөлөгдсөн тариачныг эдийн засгийн хараат байдалд барьж байлаа. Газрын эзэд аажим, алгуураар аж ахуй эрхлэлтийн капиталист аргад шилжжээ.

Орос орны аж үйлдвэр өндөр хурдацтай хөгжиж, ялангуяа аж үйлдвэрийн томоохон газрууд хурдан нэмэгдэж, дотоод, гадаад худалдааны эргэлт өргөжиж, банкнуудын тоо эрс өсөж, хувь нийлүүлсэн нийгэмлэгүүд бий болжээ. Эдийн засгийн хоцрогдлын нөхцөлд Оросын Засгийн газар, үйлдвэрлэгчийг худалдааны хаалттай бодлогоор дэмждэг байв. Энэхүү хаалттай бодлого нь импортын бараанд ногдуулсан гаалийн өндөр татвар хураамжаар тодорхойлогдож байв. Энэхүү үйл явц нь эдийн засгийн сэтгэлгээний хөгжилд нөлөөлж, эдийн засгийн шинжлэх ухаан эрчимтэй хөгжихөд хүргэжээ.

Эдийн засгийн юмс үзэгдэл, ёс суртахууны урсгалд И.И.Иванюков, А.Н.Миклашевский зэрэг эрдэмтэд багтаж байсан бөгөөд, эдийн засгийн хөгжлийн зарчмыг танин мэдэхэд тууштай судалгаа хийж байжээ. Сэтгэл зүйн сургаал, түүний үндсэн дээр үүссэн математик-эдийн засгийн чиглэлийн төлөөлөгч нь барууны эрдэмтдийн нэгэн адил арилжааны өртгийг "ахиуц ханамж"- аар тодорхойлох, эд юмсын хомсдолын хүчин зүйлийг үнэ цэнийн тухай ойлголт, субьектив үнэлгээг нэг хүний сэтгэхүй, нийгмийн ахиуц ханамж зэрэг шинэ ойлголтуудыг томьёолон хэрэглэжээ.

Р.М.Орженцкий, В.Ф.Залесскийн, А.Д. Билимович зэрэг эрдэмтэд хүний зан үйл нь хамгийн бага зардал, хохирлоор хэрэгцээг дээд зэргээр хангах эрмэлзлээр тодорхойлогдоно гэсэн үндэслэлийг гол чиг баримжаа болгожээ. Математикийн Чиглэлийн гол төлөөлөгч нь В.К.Дмитриев, В.Ф.Арнольд, Е.Е.Слуцкий зэрэг эрдэмтэд байв. Эдийн засгийн юмс үзэгдлүүдийг задлан шинжлэхэд, аливаа үндэслэл томьёоллуудыг илтгэн харуулахад математик аргуудыг ашиглах гэсэн эрмэлзэл нь эдгээр эрдэмтдийг нэгтгэж байв.

51.01%
эдийн засаг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.