Эрсдэл гэж юу вэ?
эдийн засаг, мэдлэг

Эрсдэл гэдэг нь ирээдүйд ашиг олох зорилгоор бизнесийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, тодорхой бус нөхцөлд гаргасан зоримог шийдвэр юм. Бизнесийн байгууллагын эцсийн зорилго нь хувь нийлүүлэгчдийн хөрөнгө баялгийг боломжит хамгийн их хэмжээгээр нэмэгдүүлэх замаар өөрийн компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэх явдал байдаг. Энэ зорилгодоо хүрэхэд урьдчилан тооцоологдоогүй, төлөвлөгдөөгүй саад бэрхшээлүүд учирч болно.

Иймд тохиолдох саад бэрхшээлүүдийг урьдчилан харж, тооцож, түүнд зохицсон арга хэмжээ авч байх нь чухал. Эрсдэл хэмээх ойлголтыг орчны зүгээс бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөх тааламжгүй нөлөөлөл; аливаа нэг үзүүлэлтийн хүлээгдэж буй болон бодит үр дүнгүүдийн хоорондох зөрүү; тааламжгүй үр дүнд хүрэх магадлалын тархалт зэрэг шинжүүдээр тайлбарлагдана.

0.00%
эдийн засаг
мэдлэг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.