Сүүдрийн эдийн засаг
эдийн засаг

Улсын албан ёсны статистик бүртгэлд байхгүй, тэдгээрийн оролцогчдыг ил тод болгож чадаагүй, улс, нийгмийн зүгээс хяналт тавьж чадахгүй байгаа эдийн засгийн далд буюу хууль бус үйл явц.

"Сүүдрийн эдийн засаг"-ийн үр дагаврын улмаас ихэнх улс орнуудад боломжит татварын орлогын алдагдал нь нийт татварын зөрүү (бодит ба боломжит татварын орлогын хоорондын зөрүү гэх мэт)-ний дийлэнх хувийг бүрдүүлж байдаг. Сүүдрийн эдийн засаг гэсэн тодорхойлолт нь маш өргөн хүрээтэй, олон янз байдаг боловч ерөнхийдөө татварын тогтолцооноос гадна бизнесийн үйл ажиллагаа явуулах, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд татвар болон нийгмийн даатгалыг төлөхөөс зайлсхийж, нуун дарагдуулах эсхүл хэрэглэгчийн эрх ашиг болон аюулгүй ажиллах нөхцөлтэй холбоотой хууль эрх зүйн зардлаас зайлсхийхийг хэлдэг. Заримдаа иймэрхүү хэлцэл, үйл ажиллагаануудыг бүгдийг нь биш ч гэсэн хэсэгчилсэн байдлаар орлогоо нуун дарагдуулж, бодит төлөх ёстой татварын хэмжээнээс хамаагүй бага орлогыг тайлагнадаг. Харин зарим тохиолдлуудад тухайн бизнес үйл ажиллагаа, хэлцлийг огт тайлагнадаггүй ба татвараас нуугдах зорилгоор төлбөрийг магадгүй бэлэн мөнгөөр хийдэг.

Сүүдрийн эдийн засаг Их 20-ийн бүх улс орнуудын хувьд орлогын эрсдэлд байнга тооцогдож, голлох байр суурь эзэлдэг ч түүний хэмжээ, цар хүрээг тодорхойлоход хэцүү. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас сүүдрийн эдийн засгийн тархалт болон огт судлагдаагүй эдийн засгийн цар хүрээг хэмжих аргачлалыг сайжруулахад туслах гарын авлагыг Засгийн газар, статистикийн байгууллагуудад зориулан гаргасан байдаг.

0.00%
эдийн засаг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.