Шалгуур гэж юу вэ?
мэдлэг, эдийн засаг

Шалгуур гэж эдийн засгийн аливаа асуудлын стратегийн болон төлөвлөлтийн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн үе шат бүрд бий болох өөрчлөлтийг хэмжихээр урьдчилан тодорхойлсон чанарын болон тоон үзүүлэлтийг хэлнэ. Төлөвлөгөөнд шалгуур үзүүлэлтийг хэдий чинээ тодорхой, хэмжиж болохуйц, бодитой тусгана төдий чинээ хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг нарийн хэмжиж, сайн гүйцэтгэлийг урамшуулах, саар гүйцэтгэлд хариуцлага тооцох боломжтой болно. Нийтлэг байдлаар аливаа шалгуур нь хэмжиж болохуйц, тодорхой, тухайн асуудлын гол үр дүнг илэрхийлж чадахуйц байх гэсэн шаардлагыг хангасан байх ёстой юм. Шалгуур нь тоон, чанарын болон хугацааны хэмжүүртэй байна. Шалгуурын TOOH үзүүлэлт нь тодорхой хэмжих нэгжтэй бөгөөд тоогоор илэрхийлэгдэх бол чанарын үзүүлэлт нь холбогдох хууль, тогтоомжид бүрэн нийцсэн байх, өмнөх үеэс чанарын ахиц дэвшил гарсан байх; хугацааны үзүүлэлт нь сар, улирал, жил гэх мэт тодорхой хугацааны эцэст бүрэн хэрэгжсэн байх зэрэг үзүүлэлтээр хэмжигдэнэ.

20.65%
мэдлэг
эдийн засаг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.