Санхүүгийн зах зээл
санхүү, санхүүгийн зах зээл, мөнгө

Мөнгөн хөрөнгийн илүүдээлтэй байгаа хэсэг болон хомсдолтой байгаа хэсгүүдийн хооронд шууд арилжаа хийгддэг зах зээл ба зээлэх, зээлдүүлэх хэрэгцээгээ хангана. Өөрөөр хэлвэл, мөнгөн хөрөнгийн илүүдэлтэй хэсэг болон хомсдолтой байгаа хэсгүүдийн хооронд шууд арилжаа хийгддэг зах зээл буюу зээлэх, зээлдүүлэх арилжаа явагддаг талбар юм. Санхүүгийн зах зээл дээр бонд, хувьцаа, гадаад валют, дериватив гэх мэт санхүүгийн хэрэгслүүд арилжаалагдана. Өөрөөр хэлбэл санхүүгийн зах зээл нь нэг төрлийн үнэт цаасны зах зээл юм. Үнэт цаасны зах зээл нь өөрөө урт хугацааны шинж чанар бүхий санхүүгийн үүрэг хүлээсэн хөрөнгө оруулалтыг тодорхой заасан хугацаанд санхүүгийн нөөц болгон бий болгох үйл ажиллагааг хамарна. Үнэт цаасыг гаргаснаар мөнгийг 10 жил магадгүй хугацаагүйгээр хэрэглэх болно. Үүнээс үүдээд санхүүгийн зах зээлийн нөхөн үйлдвэрлэлийг хангахад чухал зүйлийн нэг нь өрийн бичиг, хувьцаа зэрэгт өрийн бичгийн хүү, хувьцааны ноогдол ашиг зэрэг бодит эх үүсвэр байх хэрэгтэй.

Санхүүгийн зах зээлийг арилжаалагдаж буй санхүүгийн хэрэгслээс нь хамааруулан мөнгөний зах, бондын зах, хөрөнгийн зах гэх мэтээр ангилна. Гол үүрэг нь хуримтлалыг хөрөнгө оруулалт болгон хувиргахад оршино. Гол зорилго нь хувь хүмүүсийн гар дээр байгаа сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг санхүүгийн зуучлагч байгууллагуудаар дамжуулан эргэлтэд оруулах явдалд оршино. Ингэснээр хөрөнгө мөнгө шаардлагатай байгаа газарт хөрөнгө оруулалтын зориулалттай санхүүгийн эх үүсвэрийг олох боломжийг олгож, улмаар улс эх орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх ач холбогдолтой.

0.00%
санхүү
санхүүгийн зах зээл
мөнгө
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.