татвар,зөвлөгөө

Татварын тогтолцоо нь албан татвар, хураамж, төлбөрөөс бүрддэг. Хууль тогтоомжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг татвар гэнэ. Татварын харилцааны субъект нь нэг талаас төр, нөгөө талаас хүн ам, аж ахуйн нэгж, байгууллага байна. Объект нь орлого, эд хөрөнгө, газар, байгалийн баялаг зэрэг болно. Хууль тогтоомжийн дагуу төрийн зохих байгууллагаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээ үзүүлсний төлөө тэднээс тухай бүр авч улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг хураамж гэнэ. Төрийн өмч (иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц) ашиглуулсны төлөө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ.

Макро болон микро эдийн засгийн түвшинд татварын бодлого ихээхэн нөлөө үзүүлнэ. Макро эдийн засгийн хувьд улсын төсвийн орлогын дийлэнх хэсгийг татвар бүрдүүлнэ. Микро эдийн засгийн түвшинд татвар нь хүн ам, аж ахуйн нэгжийн ашиг орлогод зохих нөлөөтэй юм. Ийм учраас аж ахуйн нэгжийн зүгээс шийдвэр гаргахад татварын ашигт үзүүлэх нөлөөллийг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай байдаг. Түүнчлэн татвар нь төрөөс эдийн засгийг зохицуулах чухал хөшүүрэг юм. Жишээлбэл, аль нэг бүтээгдэхүүнд ногдуулах татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх, хорогдуулах эсвэл татвараас чөлөөлөх замаар уг бүтээгдэхүүний зах зээл дэх нийлүүлэлтийг зохицуулна. Татварын харилцааг төрөөс татварын хууль эрхийн актын тусламжтайгаар зохицуулдаг. Монгол Улсад татварын багц хууль үйлчилж байна.

20.65%
татвар
зөвлөгөө
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.