Татвар төлөгч ба татварын ангилал
татвар, нөат, зөвлөмж

Хуульд заасны дагуу эд хөрөнгө, эзэмшин ашиглаж, орлого олж байгаа дараах этгээд татвар төлөгч байна.

  • Монгол Улсын иргэн;
  • Тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсад орлого олж байгаа оршин суугч бус этгээд;
  • Тус улсын нутаг дэвсгэрт оршин байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, сан, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршин байрладаггүй боловч тус улсад орлого олж байгаа хуулийн этгээд;
  • Тус улсад орлого олж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгчийн газар.

Татварын ангилал

Татвар ногдуулах аргаар нь татварыг шууд ба шууд бус, хамрах хүрээгээр нь улсын ба орон нутгийн татвар гэж ангилна. Зах зээлийн харилцаа хөгжсөн орнуудад бүх төрлийн татварыг үндсэн 4 төрөлд хувааж авч үздэг байна.

  • Тогтмол татвар. Энэ нь үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж бүрээс тэдний орлогын хэмжээг үл харгалзан авдаг татвар байна. Өөрөөр хэлбэл, компанид татвар ногдуулахдаа орлогод нь биш объектод нь татвар тооцно. Жишээ нь, онцгой татварын хууль ёсоор импортын автомашинд хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж болон ашигласан жилийг нь харгалзан тодорхой хэмжээний татвар авдаг нь тогтмол татварын жишээ юм.
  • Ашгийн татвар. Энэ нь ашгаас тогтмол хэмжээгээр төлдөг татвар юм. Онолын хувьд татвар ногдуулах хувь хэмжээ нь тогтмол байна.
  • Худалдааны онцгой татвар. Энэ нь биет бүтээгдэхүүний нэгж бүрд ногдуулж авах татвар юм. Тухайлбал, архи, тамхинаас, автомашинаас авах татвар. Ийм татвар нь тухайн бүтээгдэхүүний үнээс шалтгаалахгүй.
  • Борлуулалтын орлогын татвар. Энэ нь борлуулалтын нийт орлогоос тодорхой хувиар авдаг татвар байна.

Эдгээрээс эхний 2 төрлийн татварын хувьд үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээнд нөлөөлөхгүй. Харин гурав, дөрөв дэх татвар бол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, орлого, зардлын аль алиныг бууруулах нөлөөтэй байна.

Ихэнх оронд дээр дурдсан нийтлэг 4 төрлийн татвараас гадна нэмэгдсэн өртгийн татвар гэж байна. Нэмэгдсэн өртөг гэдэг нь үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний үнэ цэнэ болон түүнийг үйлдвэрлэх үед зарцуулсан түүхий эд, материалын зардлын зөрүү юм. Жишээ нь, гурилын үйлдвэрт үйлдвэрлэгдсэн нэг тонн гурилын үнэ өртөг нь 450.0 мянган төгрөг, гурил үйлдвэрлэхэд хэрэглэсэн улаан буудай, бусад түүхий эд, материалын зардал 380.0 мянган төгрөг гэвэл нэмэгдсэн өртөг нь 70.0 мянган төгрөг болно. Нэмэгдсэн өртгийн бүрэлдэхүүнд тухайн аж ахуйн нэгжийн цалин хөлс, ашиг багтана. Нэмэгдсэн өртгийн татварыг ихэнх бараа үйлчилгээний үйлдвэрлэлийн үе шат болгонд тогтмол хувь хэмжээгээр ногдуулдаг.

0.00%
татвар
нөат
зөвлөмж
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.