Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих
зах зээл, бүтэц, зөвлөмж

Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж эхлэхдээ хамгийн түрүүнд үнэ чөлөөлөх, өмч хувьчлах, банкны тогтолцоог хоёр шатлалтай болгох, санхүү, төсвийн шинэчлэл хийх, гадаад худалдааг чөлөөлөх арга хэмжээ авсан билээ.

Засгийн газар 1991 оны 1 дүгээр сард “Эдийн засгийг зах зээлийн зохицуулалтад шилжүүлэх зарим арга хэмжээний тухай" 20 дугаар тогтоол гаргаж, мөнгөний масштабыг өөрчилж, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг болон хүн амд улсаас үзүүлдэг бусад мөнгөн орлогыг 2 дахин нэмэгдүүлж, бүх нэр төрлийн барааны жижиглэн худалдаалах үнэ, үйлчилгээний тарифыг мөн 2 дахин өсгөхөөр шийдэв. Энэ нь зөвхөн чөлөөт үнийн тогтолцоо руу төдийгүй зах зээлийн харилцаанд шилжих эхний алхам болсон.

1991 оны 5 дугаар сард Улсын Бага Хурал "БНМАУ-ын өмч хувьчлах хууль"-ийг баталснаар төрийн өмчийг хувьчлах ажил бодитой хэрэгжиж эхлсэнээр уг хуулийн дагуу төрийн өмчид байсан нийт хөрөнгийн 44 хувь буюу 1990 оны үнэлгээгээр 22.0 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг манай улсын харьяат хүн бүрд олгосон хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хувьчлах ажил эхлэж 1992 оны эхэнд байгуулагдсан Монголын хөрөнгийн биржээр дамжуулан үнэт цаасны анхдагч зах зээлд улсын 241 үйлдвэрийн газрыг бүрэн хувьчилж бусад 234 үйлдвэрийн газрын хувьцааны зарим хэсгийг хувьчлан арилжаалсан.

1990 оноос Улсын банкнаас Ард, ХОТШ, Худалдаа, хөгжлийн зэрэг арилжааны банкнуудыг салган байгуулж, бие даан ажиллаж эхэлснээр хоёр шатлалт банкны тогтолцоо бүрэлдэх үндэс тавигдаж 1991 оны 4 дүгээр сард батлагдсан "БНМАУ-ын банкны хууль"-д тус улсын банкны тогтолцоо нь төв банк, арилжааны банкнаас бүрдэнэ гэж зааснаар уг тогтолцооны хөгжлийг баталгаажуулж 1993 оны 5 дугаар сараас төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг чөлөөлж, эрэлт, нийлүүлэлтийн харьцаагаар тодорхойлох болсон байна. 

1992-1993 онд УИХ татварын багц хуулийг баталсан нь татварын шинэчлэлийн эхлэл болж Татварын ерөнхий хууль, Худалдааны албан татварын хууль, Хүн амын орлогын албан татварын хууль, Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хууль зэрэг хууль батлагдаж 1998 оноос нэмэгдсэн өртгийн албан татварыг нэвтрүүлж эхэлжээ.

Үүний зэрэгцээ гадаад худалдааг либеральчилж, аж ахуйн нэгж, иргэд гадаад худалдаанд чөлөөтэй оролцох боломж нээгдэж 1993 онд гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль гаргаж, гадаадын хөрөнгө оруулагч татах боломжийг бүрдүүлсэн байна.

20.65%
зах зээл
бүтэц
зөвлөмж
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.