Өрсөлдөх чадвар
Competitiveness, өрсөлдөөн

Бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нь нэг талаас бүтээгдэхүүний чанар, түүний техникийн түвшин, хэрэглээний шинжээр, нөгөө талаас бүтээгдэхүүн худалдагчдын тогтоосон нийлүүлэлтийн үнээр тодорхойлогдоно. Мөн бүтээгдэхүүний хийц, загвар, худалдаж байгаа үеийн болон худалдсаны дараах үеийн үйлчилгээ, зар сурталчилгаа, үйлдвэрлэгчийн нэр хүнд, өрсөлдөгчдийн тоо, эрэлтийн хэлбэлзэл бүтээгдэхүүний өрсөлдөх чадварт нөлөөлнө.

Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс өрсөлдөх чадвар гэдгийг "тухайн улсын иргэдийн хөгжил, дэвшил, хувийн хэвшил, бизнесийн нэмүү өртөг бүтээх явцыг сайжруулах, бизнес эрхлэх таа- тай орчныг бүтээх чадвар" ХЭМЭЭН тодорхойлжээ. Түүнчлэн улс орнуудын өрсөлдөх чадварыг тогтоож харьцуулах, тэгэхдээ тухайн орны бүтээмжийн түвшнийг гол хэмжүүр болгон үзэх болжээ. 2004 онд дэлхийн өрсөлдөх чадварын индексийг боловсруулсан бөгөөд түүнд дараах үзүүлэлтийг багтаасан байна. Үүнд:

  1. Институц
  2. Дэд бүтцийн зохист бүтэц,
  3. Макро эдийн засгийн тогтвортой байдал,
  4. Эрүүл мэнд ба бага боловсролын тогтолцоо,
  5. Дээд боловсролын чанар,
  6. Барааны үр ашигтай зах зээл,
  7. Хөдөлмөрийн үр ашигтай зах зээл, 8. Санхүүгийн хөгжингүй зах зээл,
  8. Орчин үеийн технологийг эзэмших, ашиглах боломж, чадвар,
  9. Зах зээлийн багтаамж (дотоод болон олон улсын),
  10. Шинэ бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл,
  11. Инновац

 

0.00%
Competitiveness
өрсөлдөөн
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.