өртөг, хууль, эрх зүйн, орчин

Таваарын үйлдвэрлэл ба арилжаа нь таваарын өртгөөр буюу түүнийг үйлдвэрлэхэд зарцуулагдсан нийгмийн зайлшгүй хөдөлмөрийн хэмжээгээр тодорхойлогддог гэсэн хуулийг өртгийн хууль гэнэ. Аль нэг таваарыг үйлдвэрлэхэд үйлдвэрлэгчид харилцан адилгүй хөдөлмөр буюу ажлын цаг зарцуулдаг. Гэхдээ таваарын өртөг нь эдгээр янз бүрийн хөдөлмөр зарцуулалтаар биш, харин нийгмийн зайлшгүй хөдөлмөрийн хэмжээгээр, буюу нийгмийн зайлшгүй ажлын цагаар тодорхойлогддог. Хэрэв таваарыг үйлдвэрлэхэд тухайн үйлдвэрлэгчийн зарцуулсан ажлын цаг нийгмийн зайлшгүй ажлын цагаас бага байх юм бол тэр үйлдвэрлэгчдэд ашигтай. Үүний эсрэг байх юм бол тэр үйлдвэрлэгч алдагдал хүлээнэ.

Өртгийн хууль дараах үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

  • Өртгийн хууль нь үнэ бүрэлдэх үндсийг тогтооно.
  • Нийгмийн үйлдвэрлэлийн янз бүрийн салбаруудын хооронд үйлдвэрлэлийн хэрэгсэл ба ажиллах хүчийг хуваарилах далд зохицуулагчийн үүрэг гүйцэтгэнэ.
  • Таваар үйлдвэрлэгчдийг ашигтай, ашиггүйгээр нь ялгаж өгнө.
  • Нийгмийн үйлдвэрлэх хүчийг хөгжүүлэхэд түлхэц үзүүлнэ.
  • Хөдөлмөрийн бүтээмжээ дээшлүүлж, таваарын өртгийг бууруулсан үйлдвэрлэгч илүү ашиг олох тул үйлдвэрлэлийн хэрэгслийг төгөлдөржүүлэхийг эрмэлздэг
34.24%
өртөг
хууль
эрх зүйн
орчин
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.