Нэмэгдсэн өртгийн татвар
татвар, санхүү, НӨАТ

Бараа, үйлчилгээний анхдагч үйлдвэрлэлээс эцсийн хэрэглээ хүртэлх бүхий л шатанд тэдгээрийн борлуулалтын үнэд ногдуулж байгаа татварыг нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) гэнэ. Жишээ нь, талхны хувьд авч үзвэл нэмэгдсэн өртгийн албан татварыг улаан буудай үйлдвэрлэсэн тариачнаас, түүнийг гурил болгосон тээрэмчнээс, гурилаар талх үйлдвэрлэсэн үйлдвэр, талхчнаас, талхыг борлуулсан дэлгүүр, худалдагчаас гэх мэтээр тус тусын үе шатанд хураана. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь орлогод бус зөвхөн хэрэглээнд ногдуулж буй татвар юм.

Нэмэгдсэн өртгийн албан татвар төсвийн орлогыг бүрдүүлэх үр нь ашигтай хэлбэр бөгөөд татвар давхар ногдуулахыг багасгадаг сайн талтай. Энэ татвар нь өсгөн нэмэгдүүлэх биш харин буурах татвар учир орлогын тэгш биш байдлыг багасгахад эерэг нөлөөлдөг. Ер нь татварын системд үр ашгийг чухалчлах уу, эсвэл тэгш байдлыг анхаарах уу гэдэг асуудал үргэлж маргаантай байсаар ирсэн. Монгол Улсад 2007 оноос Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэ хуулийг мөрдөж эхэлсэн. Уг хуульд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах бараа, ажил, үйлчилгээг тодорхой заажээ. Үүнд:

  • Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа;
  • Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадаад улсад экспортолсон бүх төрлийн бараа;
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ;
  • Гадаад улсаас Монгол Улсын нутаг дэвсгэрт импортолсон бүх төрлийн бараа;
  • "Бараа борлуулсан"-д хамааруулах зүйлүүд (бизнес эрхлэх эрхийг борлуулах, НӨАТ-ын хасалт хийх аливаа бараа, ажил, үйлчилгээ, өрийн төлбөрийг аливаа бараа, ажил, үйлчилгээ борлуулах замаар хаах гэх мэт);
  • "Үйлчилгээ үзүүлсэн"-д хамааруулах зүйлс (цахилгаан, дулаан, хий, ус гэх мэт үйлчилгээ, бараа түрээслүүлэх, байр түрээслүүлэх, бооцоот тоглоом тоглуулах, оюуны өмчийг шилжүүлэх, түрээслүүлэх гэх мэт).
0.00%
татвар
санхүү
НӨАТ
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.