Хөдөлмөрийн хөлсний систем
хөдөлмөр, зөвлөмж

Хөлсөөр ажиллаж буй ажилтны хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох аргыг хөдөлмөрийн хөлсний систем гэнэ. Энэ нь дөрвөн үндсэн ангилалд хуваагдана.

Нэгдүгээрт, хөдөлмөрийн хөлсийг ажилласан цагийг үндэслэн тогтооно. Үүнийг цагаар олгох хөдөлмөрийн хөлсний систем гэдэг.

Хоёрдугаарт, хувь хүний ажлын үр дүнг үндэслэн хөлс олгож болно. Хэрэв ажлын үр дүн нь үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээгээр хэмжигдэхээр бол түүнд төлөх хөлсийг хийснээр олгох (piece rates), харин борлуулалтын өртгөөр илэрхийлэгдэх бол түүнд олгох хөлсний хэлбэрийг нөөцөөр төлөх (royalties) гэж нэрлэнэ.

Гуравдугаарт, хөдөлмөрийн хөлс нь хэсэг бүлэг хүний ажлын хамтын үр дүнд үндэслэгдэн олгогдож болох бөгөөд энэ тохиолдолд тэдний зүгээс ашигт оруулсан хувь нэмрийг харгалзан хөлс олгоно.

Дөрөвдүгээрт, хөдөлмөрийн хөлсний өрсөлдөөнт нөхцөл дэх ажлын харьцангуй үр дүнг үндэслэн хөлс олгоно.

0.00%
хөдөлмөр
зөвлөмж
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.