Заавал байлгах нөөц
монголбанк, заавал байлгах нөөц, арилжааны банк

Төв банкнаас арилжааны банкнуудад тогтоодог заавал байлгах нөөцийн хувь хэмжээ нь мөнгөний нийлүүлэлтийг хянах, банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангах талаарх мөнгөний бодлогын чухал хэрэгсэл юм. Энэ тухай Төв банк (Монгол банк)-ны тухай хуульд:

  1. Монгол банк иргэн, хуулийн этгээдийн банк дахь харилцах данс, хадгаламжийн үлдэгдэл болон Монгол банкнаас тогтоосон банкны бусад пассивын дүнгийн тодорхой хувийг бэлэн нөөцийн байдлаар заавал байлгахыг банкнаас шаардана.
  2. Монгол банк банкны заавал байлгах нөөцийн хувь хэмжээг гучин хувиас дээшгүй байхаар тогтоох бөгөөд бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн хугацаа, төрлөөс хамааруулан ялгаатай тогтоож болно.
  3. Банкны бэлэн нөөц нь тухайн банкны Монгол банк дахь харилцах дансны үлдэгдэл хэлбэрээр байна.
  4. Монгол банк банкны заавал байлгах нөөцийг хангасан хэсэгт ногдох бэлэн нөөцөд хүү төлж болно”

гэж заажээ. Энэ шаардлагыг биелүүлж буй эсэхийг төв банк хянаж, шалгаж байдаг.

20.65%
монголбанк
заавал байлгах нөөц
арилжааны банк
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.