Зардлаас үүдсэн инфляц
эдийн засаг, мэдлэг

Сүүлийн үед инфляцын учир шалтгаан өөрчлөгдөж байна. Тухайлбал, үйлдвэрлэлийн хүчин чадлын үлэмж хэсэг нь ашиглагдаагүй сул зогсож, ажилгүйдэл өндөр түвшинд байх үед ч үнэ, цалин өсөх хандлагатай болжээ. Өөрөөр хэлбэл, нийлмэл эрэлт өсөөгүй байхад инфляц нэмэгдэж байна. Энэ нь зардлын өсөлттэй холбоотой юм. Ажилгүйдэл өндөр, үйлдвэрлэлийн нөөцийн ашиглалт дутуу байхад зардлын өсөлтийн улмаас инфляц өсөх үзэгдлийг зардлаас үүдсэн инфляц гэнэ. Зардлаас үүдсэн инфляц үүсэх дараах шалтгаан байдаг. Үүнд:

  1. Барааны үнэ өндөр байх. Тухайлбал, нефтийн үнэ өсөхөд шатахууны үнэ давхар өсөж, тээврийн зардал өсдөг.
  2. Импортын инфляц. Дотоодын валютын ханш бууралтаас үүдэн импортын барааны зардал нэмэгдэж, инфляц нэмэгддэг.
  3. Өндөр цалин. Цалингийн өсөлт эрэлт нэмэгдэхэд хүргэдэг.
  4. Өндөр татвар. Нэмэгдсэн өртгийн албан татвар болон албан татварыг орлогын нэмэгдүүлэхэд бүтээгдэхүүний үнэ өсдөг.
  5. Ашгаас үүдсэн инфляц. Компаниуд монопол эрх мэдлээ нэмэгдүүлж, илүү ашиг олохын тулд үнээ өсгөдөг.
  6. Хүнсний барааны өндөр үнэ. Хөгжингүй орнуудын хувьд өрхийн нийт зардалд хүнсний зардал маш бага хувийг эзэлдэг бол хөгжиж буй орнуудын хувьд үлэмж хувийг эзэлдэг.
0.00%
эдийн засаг
мэдлэг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.