Зах зээлийн эдийн засаг
эдийн засаг, мэдлэг

Зах зээлийн эдийн засаг гэдэг нь бараа, үйлчилгээний үнэ эрэлт, нийлүүлэлтийн харьцаагаар чөлөөтэй тодорхойлогддог эдийн засаг юм. Энэ нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн эсрэг тогтолцоо юм. Зах зээлийн эдийн засаг нь дараах онцлогтой. Үүнд:

  1. Хувийн, төрийн, хувь нийлүүлсэн өмчийн аль аль хэлбэр нь байж болно. Хувийн өмч давамгай байр суурь эзэлдэг.
  2. Улсын түвшинд стратегийн томоохон зорилт, тодорхой хөтөлбөрийг боловсруулж, түүнийг хувийн болон улсын аж ахуйн нэгжээр захиалга өгч гүйцэтгүүлдэг.
  3. Эдийн засгийн бодлогыг сангийн ба мөнгөний бодлого, зах зээлийн эдийн засгийн хуулийн дагуу хэрэгжүүлдэг.
  4. Зах зээлийн нөхцөлд тохирсон нийгмийн хамгааллын бодлого, арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлдэг. Хүн өөрөө өөрийнхөө эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудалд илүү анхаарах шаардлагатай болно.
  5. Банкны систем хоёр шатлалтай болж, төв ба арилжааны банкнууд ажиллана.
  6. Бүтээгдэхүүний үнэ бүрдэлт, хэрэглээний зүйлсийн үнэ зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн хуулиар тогтоогдоно.
  7. Хувь хүн, бизнесийн байгууллага нь эдийн засгийн эрх чөлөөтэй, хуулийн хүрээнд ашиг олох зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг.
0.00%
эдийн засаг
мэдлэг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.