Зах зээл, түүний бүтэц
зах зээл, бүтэц, зөвлөмж

Зах зээл — бараа, үйлчилгээг худалдагч ба худалдан авагчдыг нэгтгэн холбодог эдийн засгийн харилцааны нийлбэр юм. Бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн харилцан үйлчлэл, үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн эдийн засгийн эрх чөлөөнд тулгуурласан үйлдвэрлэл, хэрэглээний сонголтыг зах зээл гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, хязгаарлагдмал нөөцийг яаж хуваарилан, үйлдвэрлэлээ ямар аргаар явуулж, үр дүнд нь хэнд хэчнээн хэмжээгээр хүртээх вэ гэх асуудал нь  зах зээлийн зарчимаар зохицуулагдаг. Зах зээлийг дотор нь өргөн хэрэглээний бүтээгдэхүүний ба хүчин зүйлийн гэж хоёр төрөлд хуваан авч үзнэ. Бүтээгдэхүүний зах зээлд хоол, хүнс, хувцас хунар, ахуйн үйлчилгээ зэрэг хувийн хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээ хамаарагдана. Хүчин зүйлийн зах зээлд үйлдвэрлэл явуулахад шаардлагатай газар, капитал, хөдөлмөр зэрэг үйлдвэрлэлийн нөөцүүд багтана. Зах зээл дээр худалдах, худалдан авах үйлдэл байнга явагдах ба энэ нь зах, бирж, дуудлага, үзэсгэлэн худалдаа гэх мэт төрөл бүрийн хэлбэрээр явагддаг.

Зах зээл нь дараах бүтэцтэй:

  • Зах зээлийн обьектуудын эдийн засгийн зориулалтаар нь бараа, үйлчилгээний зах зээл, ажиллах хүчний зах зээл, үйлдвэрлэлийн хэрэгслийн зах зээл, санхүүгийн зах зээл, үнэт цаасны зах зээл, шинжлэх ухаан, техникийн зах зээл;
  • Газар нутгийн байршилтаар нь орон нутгийн, бүсийн, үндэсний, дэлхийн, бүс хоорондын зах зээл;
  • Өрсөлдөөний түвшнээр нь чөлөөт зах зээл, монополт өрсөлдөөний зах зээл, цөөнхийн зах зээл, нэг үйлдвэрлэгчийн зах зээл, холимог зах зээл;
  • Салбараар нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээл, компьютерын зах зээл, автомашины зах зээл;
  • Худалдан борлуулах аргаар нь бөөний худалдаа, жижиглэнгийн худалдаа, Үзэсгэлэн худалдаа, дуудлага худалдаа;
  • Хууль эрхийн түвшнээр нь хууль ёсны ил зах зээл, хууль бус далд, хар зах зээл гэж тус тус ангилдаг.
34.24%
зах зээл
бүтэц
зөвлөмж
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.