inflation, policy

Инфляцын эсрэг бодлого бол аль ч Засгийн газрын мөнгө, сангийн бодлогын гол зорилт болдог. Улс орны онцлог, инфляцын хэмжээ, эдийн засгийн чадавх зэргээс хамааран инфляцын эсрэг янз бүрийн бодлого, арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлж иржээ.

Тухайлбал:

  • Индексжүүлэх арга. Энэ нь үнийн ерөнхий түвшин өсөхийн хамт, цалин, хэлцлүүдийн үнийн хэмжээг бүтэн эсвэл хэсэгчлэн нөхөн олгох арга юм. Үүний нэг жишээ бол амьжиргааны өртгийг зохицуулах арга (cost-of-living adjustments, COLAs) юм. Ирэх жил инфляц өсөхгүй бол ажилчдын цалинг 2% өсгөхөөр нэгэн компани төлөвлөсөн гэж үзье. Гэтэл төлөвлөсөн жилд инфляц 8 хувиар өссөн бол уг компани ажилчдын цалинг дээрх 2 хувиас гадна бас 3 хувиар өсгөх шийдвэр гаргаж, амьжиргааны өртгийг зохицуулна. Гэвч инфляцын хэмжээтэй адил хувиар буюу бүтэн индексжүүлэх юм бол тэр нь үргэлжилсэн цогио инфляцад хүргэнэ. Иймд индексжүүлэх аргыг хэсэгчлэн тодорхой хугацаанд хэрэглэх хэрэгтэй.
  • Үнэ ба цалингийн хяналт. Голланд болон Скандинавын орнуудад үнэ, цалинд хяналт тавьж, хэт өсгөхгүй байх бодлого явуулж байсан. Гэхдээ уг аргыг удаан хэрэглэх юм бол бизнес ба ажилчдын идэвхийг сулруулж, үр ашгийг бууруулах болно. АНУ-д уг аргыг 1971-1974 онд туршиж үзсэн боловч үр ашиггүй болох нь батлагдсан.
  • Цалин ба үнийн талаарх сайн дурын заавар, удирдамж. Энэ аргыг АНУ-д Ерөнхийлөгч Ж.Кеннеди, Л.Жонсон нарын үед хэрэглэж бага зэрэг үр дүнд хүрсэн. Тэгэхдээ түүнийг удаан хугацаагаар хэрэглэх юм бол бас л үр өгөөжгүй болно.
  • Зах зээлийн стратеги нь үнэ ба цалинг тогтоох зах зээлийн жам ёсны хууль журамд тулгуурлана. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд зохицуулалттай үйлдвэрлэлийн зохи- цуулалтыг болиулж чөлөөлөх, трестийн эсрэг хууль дахь өрсөлдөөнд саад тотгор учруулах заалтуудыг авч хаях, цалингийн доод хэмжээ, гадаад худалдааны KBOT зэрэг өрсөлдөөнийг хязгаарладаг хууль, тогтоомжуудыг хүчингүй болгох, үйлдвэрчний эвлэлийн монополыг хорих, олон улсын өрсөлдөөнийг дэмжих зэрэг арга хэмжээ авах шаардлагатай. Товчоор хэлбэл, энэ арга нь цалин, үнийг зах зээлийн өөрийнх нь хүчээр зохицуулахад чиглэгдэнэ.
  • Татварын суурьт орлогын бодлого. Энэ нь үнэ, цалин нь хурдан өсөж буй салбар, компанид ногдуулах татварыг өсгөж, Харин үнэ цалингаа бага, аажим өсгөж буй салбар, компанид татаас өгөх арга юм. Тэгэхдээ энэ нь зах зээлийн механизмын дэг журмыг орлож чадахгүй, түүнд зөвхөн дэмжлэг үзүүлэх нэмэлт арга хэмжээ юм.
  • Мөнгөний бодлого. Төв банкны зээлийн хүүгийн хувийг нэмэг- дүүлж, гүйлгээн дэх мөнгөний нийлүүлэлтийг багасгах замаар нийлмэл эрэлтийг бууруулахад уг арга чиглэгдэнэ. Гэвч нийлмэл эрэлт багасах нь нийлмэл нийлүүлэлтийг буюу ДНБ-ний хэмжээг бууруулахад хүргэх ба энэ нь эргээд юмны үнэ өсөх нөхцөлийг бүрдүүлнэ.

Дээр дурдсанаас үзэхэд инфляцын эсрэг сайн, үр ашигтай аргыг одоо хэр олоогүй байна. Иймд инфляцын эсрэг хамгийн зохистой бодлого, арга хэмжээг тодорхойлох нь макро эдийн засгийн нэг чухал зорилт хэвээр байна.

0.00%
inflation
policy
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.