мэдлэг

Менежментийн аргыг:

  1. автократ;
  2. ардчилсан;
  3. чөлөөт гэж гурав ангилдаг. 

Ажлын байран дахь бүхий л шийдвэрийг менежер ганцаараа гаргаж хянадаг удирдлагын аргыг автократ буюу захиргаадалтын менежмент гэнэ. Энэ нь хамгийн их хяналттай удирдлагын арга юм. Ийм менежментийн аргатай газар ажиллагчийн санал, бодлыг нэг их сонирхдоггүй. Зөвхөн дээрээс доошоо үүрэг, даалгавар өгөх замаар харилцдаг. Ажиллагчийн хийх ажил, гүйцэтгэх үүрэг тов тодорхой байдаг бөгөөд тэд дээрээс өгсөн үүрэг зааврыг үг дуугүй биелүүлэх ёстой.

Шатлан захирах бүтэцтэй байгууллагад автократ менежмент тохирно. Ур чадваргүй, ажиллах сонирхол муутай, эсхүл шинээр ажилд орсон хүмүүст менежментийн энэ арга хэрэгтэй байдаг. 

Учир нь тэд байнга заавар, чиглэл авч байх шаардлагатай. Цаг хугацаа шахуу үед энэ арга бас хэрэг болдог. Учир нь шийдвэр гаргах хурд сайн юм. Автократ арга энэ мэт сайн талын зэрэгцээ бас сул талтай Юу гэвэл ажиллагчийн санаа, бодлыг авдаггүй, тусгадаггүй, иймээс тэдний ажиллах сонирхлыг бууруулах магадлалтай.
0.00%
мэдлэг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.