Бизнесийн нийгмийн хариуцлага
бизнес, нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжил

Компаниуд бизнес хийхдээ ашиг орлогоо нэмэгдүүлэхийн хамт нийгэм болон байгаль орчинд ээлтэй, нэмэр тустай ажиллах шаардлагыг бизнесийн нийгмийн үүрэг хариуцлага гэнэ. Компаниуд нийгмийн үүрэг хариуцлагаа хоёр янзаар хэрэгжүүлдэг.

Үүнд:

  1. Нийгмийн сайн сайхны төлөө үйлсэд хандив өргөх, үйл ажиллагааны болон эд материалын туслалцаа үзүүлэх,
  2. Байгаль орчны бохирдлыг багасгах технологи нэвтрүүлэх, хүлэмжийн хий ялгаруулах үйлдвэрлэлийг багасгах, эсвэл зогсоох зэрэг арга хэмжээ авч байна.

Гэхдээ зарим эдийн засагч "нийгмийн үүрэг хариуцлага гэдэг нь бизнесийн мөн чанар буюу ашиг олох зорилготой харшилдана" хэмээн шүүмжилдэг. Тогтвортой хөгжлийн асуудал нэн чухлаар тавигдаж буй өнөөгийн нөхцөлд бизнесийн нийгмийн үүрэг хариуцлага зайлшгүй шаардагдах болж байна. Энэ нь нэг талаас төрийн хяналт, шаардлага, нөгөө талаас компанийн ёс зүйн хэм хэмжээ сайн дурын үндсэн дээр хэрэгжих учиртай.

0.00%
бизнес
нийгмийн хариуцлага
тогтвортой хөгжил
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.