Бизнес төлөвлөгөө гэж юу вэ?
бизнес, бизнес төлөвлөгөө,төлөвлөлт, санхүү

Тухайн аж ахуйн нэгжийн одоогийн санхүү, эдийн засаг, техник, технологи, хөдөлмөрийн нөөцийн байдал, цаашдын зорилго, түүнд хүрэх арга зам, гарах үр дүнг нарийн тодорхойлсон баримт бичгийг бизнес төлөвлөгөө гэнэ. Уг төлөвлөгөөнд дараах зүйлсийг чухалчлан тусгана.

Үүнд:

  • Тухайн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэх бүтээгдэхүүн, үзүүлэх үйлчилгээ нь худалдан авагчийн эрэлт, хэрэгцээнд нийцэж байгаа эсэх, Энэ нь практик дээр нотлогдсон эсэх;
  • Үйлдвэрлэл, үйлчилгээнд оруулсан капитал хэдий хугацаанд эргэн нөхөгдөх, ямар хэмжээний ашиг олохыг тооцох;
  • Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ба үйлчилгээгээ өөрсдөө өмчилж борлуулах, эсхүл тэдгээрийн бусдад борлуулах патентыг хоёрын аль нь ашигтайг тооцох.

Бизнес төлөвлөгөө нь дараах хэсгүүдээс бүрдэнэ:

  1. Товч танилцуулга. Энд тухайн аж ахуйн нэгжийн одоогийн байдал, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэнд худалдах, олох ашиг, шаардагдах хөрөнгө, капитал, ойрын хэдэн жилийн зорилго, төлөв зэргийг товч дүгнэж бичнэ.
  2. Аж ахуйн нэгж. Аж ахуйн нэгжийн одоогийн байдал, ойрын ба дунд хугацааны зорилт, удирдах бүрэлдэхүүн, түүний зорилго зэргийг энэ хэсэгт тусгана.
  3. Зах зээл ба өрсөлдөөн. Үүнд бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн одоогийн багтаамж, ойрын үед тэдгээрийн эрэлт нэмэгдэх эсэх, хэрэглэгчийн хүртэх давуу тал, зах зээлийг өргөтгөх боломж, борлуулалтын стратеги зэргийг тооцно.
  4. Бүтээгдэхүүн. Энэ хэсэгт тухайн бүтээгдэхүүний хэрэглээ, үйлдвэрлэл, зохион бүтээлтийн аль шатанд яваа, стандартад стандартад нийцсэн эсэх, ижил төстэй бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад тухайн бүтээгдэхүүний давуу үйлдвэрлэх тоо хэмжээг нэмэгдүүлэх нь тухайн бүтээгдэхүүний өртөгт хэрхэн нөлөөлөх, тухайн бүтээгдэхүүний патентыг эзэмшсэн эсэх зэрэг мэдээллийг агуулсан байна.
  5. Борлуулалт. Энд бүтээгдэхүүний үнийн үндэслэл, түүнийг салбар дахь бусад үнэтэй харьцуулсан байдал, борлуулах арга, стратеги зэргийг тусгана. байна.
  6. Үйлдвэрлэл. Үйлдвэрлэлд шаардлагатай талбай, техник, тоног төхөөрөмж, гаднаас зайлшгүй авах эд анги, түүхий эд, сэлбэг хэрэгслийн бэлэн байдал, чанарын хяналт, ажиллах хүчний хангамж, технологийг шинэчлэх шаардлага зэргийг тооцон энэ хэсэгт бичнэ.
  7. Аж ахуйн нэгжийн санхүү. Үйлдвэрлэгчийн санхүүгийн өнөөгийн байдал, ойрын хэдэн жилийн төлөв, төсөв нэмэгдүүлэх шаардлага, хувь нийлүүлэгчийн тоо, Хувьцааны хэмжээ зэргийг энд тусгана.
  8. Хөрөнгө оруулалт. Үүнд шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ, түүнийг зохистой ашиглах арга хэлбэр, хөрөнгө оруулалтын зардлыг нөхөх байна. хугацаа зэргийг тооцсон

Бизнес төлөвлөгөө нь компанийн менежерүүд, өмчлөгчид, хөрөнгө оруулагчид, гадаадын ажил хэргийн түншүүдэд чухал хэрэгцээтэй. Тэд уг төлөвлөгөөг барин хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, борлуулалт, шалгалтын үйл явцыг хянана.

20.65%
бизнес
бизнес төлөвлөгөө
төлөвлөлт
санхүү
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.