Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар
аж ахуй нэгж, татвар

Аж ахуйн нэгжүүд жилийн нийт орлогоос бүх зардлаа хасаж, үлдсэн орлогоос татвар төлдөг бөгөөд үүнийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар гэнэ. Татварын энэ хэлбэрийн талаар эдийн засагч нарын санал, бодол адилгүй байдаг. Зарим эдийн засагч уг татвар нь эхлээд компанийн ашигт татвар ногдуулаад дараа нь компанийн хувь хүмүүст хуваарилсан ногдол ашигт бас татвар ногдуулдаг учир давхар татвар болж хувирдаг гэж шүүмжилдэг. Зарим эдийн засагч аж ахуйн нэгжийн ашгийг уг нэгжийн өмчлөгчийн орлогод шилжүүлж, улмаар уг орлогод нь хувь хүний орлогын татвар ногдуулах ёстой гэж үздэг. Монгол Улсад 2007 оноос Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шинэ хууль үйлчилж эхэлсэн. Уг хуулиар албан татвар ногдох орлогод:

1. Үйл ажиллагааны орлого. Үүнд:

  •  үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлого;
  • эрх борлуулсан орлого; хувьцаа, үнэт цаас борлуулсан орлого;
  • татвар, бооцоот тоглоом, сугалааны орлого;
  • үнэ төлбөргүйгээр бусдаас авсан бараа, үйлчилгээний орлого;
  • биет бус хөрөнгө борлуулсны орлого гэх мэт.

2. Хөрөнгийн орлого. Үүнд: 

  • хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлого;
  • эрхийн шимтгэлийн орлого;
  • ногдол ашгийн орлого;
  • хүүгийн орлого.

3. Хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө борлуулсан орлого зэрэг багтана. Эдгээр орлогоос хасагдах зардлуудыг уг хуульд бас тодорхой заажээ. Үүнд:

  • бүх төрлийн бараа, материал;
  • цалин хөлс, нийгмийн ба эрүүл мэндийн даатгалын шимтгэл;
  • үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэл;
  • урсгал засварын зардал;
  • зээлийн хүү;
  • түрээсийн төлбөр;
  • даатгалын хураамж;
  • татварууд (онцгой, үл хөдлөх эд хөрөнгийн, гэнэтийн ашгийн, тээврийн хэрэгслийн, гаалийн татвар, тариф гэх мэт);
  • сургалтын зардал;
  • тээврийн зардал;
  • бага үнэтэй, түргэн элэгдэх зүйл худалдан авсан зардал;
  • хөдөлмөр хамгааллын зардал гэх мэт зардлууд багтана.

Мөн хуульд хязгаарлалттай хасагдах зардлууд, элэгдэл хорогдол, чөлөөлөгдөх орлого зэргийг тодорхой заажээ. Ингээд татвар ногдуулах орлогоос хасагдах зардлын дүнг хасаж эцсийн татвар ногдуулах орлогын дүнг гаргана. Мөн уг хуульд татварын хөнгөлөлт үзүүлэх нөхцөлүүдийг тодорхойлжээ.

0.00%
аж ахуй нэгж
татвар
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.