зах зээл, мэдлэг

Цалин хөлс олгохдоо арьс өнгө, хүйсээр ялгаварлах бодлогыг хэлнэ. Зах зээл өндөр хөгжсөн АНУ болон бусад оронд цагаан арьстнууд хар болон Өнгөт арьстнуудаас илүү цалин авах, мөн эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс дээгүүр цалин авах явдал одоо хүртэл байсаар байна. Энэ нь түүх, ёс заншлын үлдэгдэл юм. ХХ зууны дунд хүртэл хар ба өнгөт арьстан, эмэгтэйчүүдийг өндөр цалинтай ажил хийлгэдэггүй байсан. Харин 1964 онд АНУ-д Иргэний эрхийн хууль, 1963 онд Адил цалин төлөх хууль тус тус гарч, ажилд авах, ажлаас халах, цалин олгоход арьс өнгө, хүйсээр ялгаварлан гадуурхахыг хориглосон ажээ. Гэвч хар ба өнгөт арьстнууд түүхийн явцад муу нөхцөл, орчинд амьдарч, бага цалин хөлс авч ирсэн учир үр хүүхэд, ач зээ нь өндөр боловсрол эзэмших боломжоор хязгаарлагдмал байв. Иймд тэдний ихэнх нь мэргэжил бага шаардах ажил хийж, бага цалин авсан хэвээр байна. Чөлөөт өрсөлдөөнт зах зээл дээр цалинг арьс өнгөөр ялгаварлан тогтоох боломжгүй гэж үздэг. Хар арьстны цалин бага байвал тухайн компани дан хар арьстай ажилтан хөлслөн илүү ашиг олж, цагаан арьст ажилчин бүхий компанийг дампууралд хүргэх болно. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн цалингийн ялгаа багасаж буй ч гэсэн байсаар байна.

АНУ-д 1964 онд Иргэний эрхийн хууль батлагдаж байхад эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийн дундаж цалингийн 59 хувьтай тэнцэж байсан бол 2005 онд 77 хувьтай тэнцэж байв. Энэ нь түүх, нийгмийн уламжлал, дадал заншил, үнэлэмжтэй холбоотойгоос гадна боловсрол, мэргэжил, туршлага зэргээс бас хамаарч байна.

0.00%
зах зээл
мэдлэг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.