эдийн засаг, мэдлэг, татвар

Татвар төлөгчийн орлого эсвэл эд хөрөнгөөс шууд хураан авах татвар. Өөрөөр хэлбэл, хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагын орлого болон хөрөнгөд ногдуулж буй татварыг шууд татвар гэнэ. Шууд татварыг татвар төлөгчийн орлого олох явцад хураан авдгаараа онцлогтой юм. Шууд татварыг ногдуулах объект нь татвар төлөгчийн орлого (цалин хөлс, зээлийн хүүгийн орлого, түрээсийн орлого гэх мэт) ба эд хөрөнгийн (газар, байшин, машин тоног төхөөрөмж, үнэт цаас зэргийн) үнэ өртөг байна. Татвар төлөгчийн орлого, ашгийн хэмжээ, эд хөрөнгийн үнийн дүнгээс хамааруулан тодорхой хувь хэмжээгээр хураан авдаг. Жишээ нь, хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, өв залгамжлалын болон хөрөнгийн орлогын албан татвар нь шууд татвар юм. Шууд татвар нь төлөх чадварын зарчимд тулгуурладаг.

0.00%
эдийн засаг
мэдлэг
татвар
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.