Ёс зүй ба орчин үеийн удирдлага
бизнес, ёс зүй

Эртний Грекийн их сэтгэгч Аристотель хүний зан төлөвийн өвөрмөц шинжийг илэрхийлэхийн тулд "этос" буюу "ёс зүй” гэх ойлголтыг анх хэрэглэсэн бөгөөд энэ нь хүний сайн сайхан үйлийг илэрхийлэх болжээ. Хөгжлийн явцад этика буюу ёс зүй, мораль буюу ёс суртахуун гэх ойлголтууд гарч ирсэн бөгөөд ёс зүй нь тусдаа бие даасан салбар шинжлэх ухаан болон хөгжиж, харин ёс суртахуун нь түүний нэгэн судлагдахуун болсон байна. өөрөөр хэлбэл, ёс зүй бол ёс суртахууны тухай шинжлэх ухаан юм. Ёс зүй нь нэг талаас хувь хүний ёс суртахуунлаг шинж чанар буюу сайн чанаруудын нийлбэр цогцыг, нөгөө талаас хүмүүсийн хоорондын харилцааны хэм хэмжээний нийлбэр цогцыг хамран судалдаг шинжлэх ухаан юм.

Харин орчин үеийн удирдлагын тогтолцоонд ёс зүй гэсэн ойлголт нь нийгмийн хариуцлагын амин чухал асуудал болж байна. Байгууллага нь хуульд захирагдан, ашгийг дээд хэмжээнд хүргэх ёстой, харин бусдыг бодох шаардлагагүй хэмээн үзэж байв. Гэвч энэ үзэл нь буруу гэдгийг орчин үеийн менежментийн ухаан нотолж байна. Аливаа байгууллага зөвхөн хууль дүрмийг сахин биелүүлэх бус, ёс зүйг мөн хууль дүрмийн хэмжээнд авч үзэх шаардлагатай болсон. Зөвхөн хууль дүрмийг голлон мөрдөж, харин ёс зүйг орхигдуулан түүнд нийцэхгүй үйлдэл гаргах нь тухайн байгууллагын нийгэмд үнэлэгдэх үнэ цэнийг бууруулах, үгүй хийх сөрөг үр дагавартай.

0.00%
бизнес
ёс зүй
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.