бизнес, ёс зүй

Аливаа байгууллагад ёс зүйн хэм хэмжээг сахиулах, төлөвшүүлэхэд түүний удирдлага гол үүрэг гүйцэтгэнэ. Ажиллагчийнхаа сэтгэл санааг судлах, хүсэл тэмүүллийг нь мэдэх, тэдэнд туслах, сайн санал, сэдлийг нь дэмжих, байгуулллагын маргаантай асуудлыг шийдвэрлэхэд тэднийг оролцуулах зэрэг замаар байгууллагын ёс зүйг удирддаг. Ёс зүйн удирдлага нь:

  1. ёс зүйн системийг бүрдүүлэх;
  2. ёс зүйтэй манлайлах;
  3. ёс зүйтэй ажиллагчийг төлөвшүүлэх гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Байгууллагын ёс зүйн дүрмийг боловсруулах, ёс зүйн сургалт явуулах, ёс зүйн хороо байгуулах зэргээр ёс зүйн системийг бүрдүүлнэ. Ёс зүйн удирдлагад удирдагч хүний манлайлал, хувийн үлгэр жишээ чухал үүрэгтэй. Удирдагч хүмүүс ажиллагч нартайгаа ёс зүйтэй зөв харилцаж, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх талаар өөрөө үлгэр жишээ үзүүлэх ёстой. Ажиллагч нар байгууллагын ёс зүйн дүрмийг ягштал биелүүлж, хоорондоо соёлтой зөв харилцаж хэвшсэн байх хэрэгтэй.

20.65%
бизнес
ёс зүй
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.