бизнес, цахим худалдаа, цахим бизнес

Худалдаа, нийлүүлэлтийн үйл ажиллагаа интернэт болон мэдээллийн нийтийн сүлжээний тусламжтайгаар явагддаг худалдааны төрөл. Цахим бизнес хэмээх нэр томьёо ч бий. Эдгээрийн ерөнхий агуулга, зарчим нь ойролцоо байна. Цахим худалдаа нь нийлүүлэгч болон худалдан авагчийн хооронд тухайн барааны тоо хэмжээ, чанар, үнэ болон бусад асуудлын талаар цахим хэлбэрээр мэдээллийг богино хугацаанд дамжуулдгаараа онцлогтой. Цахим худалдааны ойлголт нь бараа, үйлчилгээний талаарх мэдээллийг онлайнаар дамжуулах, үйлчилгээг цахим аргаар хүргэх, худалдааг онлайнаар зохион байгуулах гэсэн бүрдэл хэсгүүдтэй байна.

Цахим худалдааны нөхцөлд захиалга өгөх болон худалдаа хийхийн тулд дэлгүүрийн эзэн ч, түүний үйлчлүүлэгч нар ч тодорхой тогтоосон газарт биеэрээ байх албагүй, төлбөрийг орчин үеийн аргаар богино хугацаанд хийдэг, барааг дэлхийн аль ч өнцөг булангаас шуудангаар хүргэдэг, компьютер болон интернэтийн сүлжээтэй ямар ч байршлаас шинэ бараа, үйлчилгээтэй танилцах боломжтой зэрэг давуу талуудтай байна.

Цахим худалдааны үндсэн 5 төрөл байдаг. Үүнд:

  • Бизнес эрхлэгчээс үйлчлүүлэгчид чиглэсэн (Business to Consumer, В2С);
  • Бизнес эрхлэгчээс өөр нэг бизнес эрхлэгчид чиглэсэн (Business to Business, B2B);
  • Хэрэглэгчээс өөр нэг хэрэглэгчид чиглэсэн (Consumer to Consumer, С2С);
  • Хүмүүс компьютерын файл ба эх сурвалжтай холбоотой зүйлсийг төв цахим сервергүйгээр хоорондоо солилцон арилжаа хийх (Peer to Peer, P2P)
  • Гар утас гэх мэт хөдөлгөөнт хэрэгслүүдийг ашиглан худалдаа хийх (m-Commerce)
0.00%
бизнес
цахим худалдаа
цахим бизнес
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.