эдийн засаг
Компанийн авлагыг бууруулсан дүнгээр худалдан авах, авлагыг цуглуулж зээлдүүлэгчид өгөх, барьцаалан зээл олгох үйл ажиллагаа. Буцаан шаардах эрхгүйгээр түншүүдийнхээ өөрийн үүргийг дахин санхүүжүүлэх банкны үйлчилгээний төрлийг факторинг гэж нэрлэдэг. ХХ зууны 60-аад оноос факторингийн компани Хөгжиж ирсэн нь төлбөр тооцооны үйл явц удаашралтай, мөн түүнчлэн экспортлогчдын зээлийн хэрэгцээ өсөн нэмэгдсэнтэй холбоотой. Дэлхийн хоёрдугаар дайны дараа санхүүгийн факторинг эрчимтэй хөгжиж зээлийн НЭХЭМЖЛЭХ хугацаа хүртэл, факторингийн компани экспортлогчдод түүнийг урьдчилгаа төлбөр хэлбэрээр зээлжүүлдэг байв. Зээлийн хэмжээ нь түншийн төлбөрийн чадвараас хамаарч дансны үнийн дүнгийн 70 хүртэлх хувийн хэмжээнд хэлбэлздэг байв. Үлдсэн 30 хүртэл хувийг үйлчилгээ үзүүлсэн комисс ба зээлийн хүүг тооцсоны дараа түншийн дансанд оруулдаг.
 
Факторинг нь бараа, үйлчилгээг худалдаж байгаа этгээдэд худалдан авагчийн төлбөрийн чадваргүй байдлыг даатгах боломж өгч, өөрийн эргэлтийн хөрөнгийг түргэсгэхэд нөлөөлдөг. Банк бус санхүүгийн байгууллага нь зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчээс мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрхийг бүхэлд нь худалдан авах (шилжүүлэн авах), эрхээ хэрэгжүүлэх болон үүсэн гарах үр дагаврыг бүрэн хариуцах үйл ажиллагаа юм. Факторинг нь авлага ба өглөг гэсэн тооцооны хэлбэртэй байна. Факторингийн тооцооны авлага (factoring receivable) нь факторингийн үйлчилгээний үр дүнд үүсэж бий болсон авлагаас бүрддэг бол факторингийн үйлчилгээний өглөг (Factoring payable) нь факторингийн үйлчилгээний үр дүнд үүсэж бий болсон өр төлбөр юм.
0.00%
эдийн засаг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.