Менежмент, түүний чиг үүргүүд
менежмент, бизнес

Удирдлагын чиг үүргүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг менежмент гэнэ. Өөрөөр хэлбэл, энэ нь удирдах ажлыг эрхлэн явуулахад шаардлагатай мэдлэг, чадварын нийлбэр цогц юм. Удирдлагын ерөнхий чиг үүргүүдэд төлөвлөх, зохион байгуулах, зохицуулах, идэвхжүүлэх, үр дүнг бүртгэн тооцох, хянах ажиллагааг хамруулдаг.

Тухайн байгууллага өөрийн зорилгод хүрэхийн тулд байгаа нөөц бололцоогоо үнэлж, тодорхой хугацааны дараа гарах үр дүнг тооцож, хэрэгжүүлэх apra замыг төлөвлөлт сонгох үйл ажиллагааг гэнэ. Байгууллага өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хүний болон материаллаг хүчин зүйлс, мэдээлэл, санхүүгийн болон бусад нөөцийг оновчтой нэгтгэн зангидах үйл явцыг зохион байгуулалт гэнэ.

Байгууллага өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлэхэд нийт ажиллагчийг татан оролцуулах талаар удирдлагын зүгээс нөлөөлөх үйл явцыг мотивац буюу идэвхжүүлэлт гэнэ. Байгууллага өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлэхийн тулд түүнд нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, сорог үйлдэл гарч буй эсэхийг тодорхойлж засах урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хяналт гэнэ.

Байгууллага үйл ажиллагаагаа төлөвлөх, зохион байгуулах, ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх, урамшуулах болон хянах үйл явцад мэдээлэл солилцоо их үүрэгтэй. Олон төрлийн мэдээллийг боловсруулж, шийдвэр гаргах үйл ажиллагааг менежмент гэж бас хэлж болно. Менежментийг хүний нөөцийн ба технологийн дэвшлийн гэж ангилна.

Менежментийн мэдлэг, боловсрол, чадварыг эзэмшсэн хүнийг менежер гэнэ. Менежерийн мэдлэг боловсрол, ур чадвар, дадлага туршлагаас тухайн байгууллагын амжилт шалтгаална. Бизнесийн менежмент нь санхүүгийн, хүний нөөцийн, мэдээллийн технологийн, кибернетикийн, маркетингийн, үйл ажиллагааны буюу үйлдвэрлэлийн, стратегийн менежмент гэсэн салбаруудаас бүрдэнэ.

0.00%
менежмент
бизнес
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.