төлөвлөлт, санхүү

Фьючерийн зах зээл дэх үндсэн хэрэгслийн нэг нь хедж юм. Энэ үг англи хэлний hedge буюу хаших, даатгах гэсэн үгнээс гаралтай. Үнийн хэсэгчилсэн болон эрс хэлбэлзлийн улмаас фермерүүд, нийлүүлэгч ихээхэн эрсдэлтэй тулгарч байдаг.

Хедж бол фьючерийн гэрээний тусламжтайгаар ирээдүйн үнийн өөрчлөлтийн эрсдэлээс даатгах хэлбэр мөн. Жишээ нь, мал тэжээдэг фермер бярууг ХІ сард тэжээлд оруулж, дараа оны VI сард борлуулахаар шийдвэр гаргажээ. Тэр борлуулах үнийг ХI сарын байдлаар төсөөлөн тооцсон байна. Зардлаа бүрэн нөхөж, оруулсан хөрөнгөд шаардагдах хэвийн ашиг олохын тулд үхрийн нэг центнер махны үнэ 50 доллар байна гэж тооцжээ.

Гэвч бярууг тэжээж худалдах үед үхрийн махны үнэ 50 доллароос доош унах эрсдэлтэй тулгарч болно. Энэ нөхцөлд фермер фьючерийн зах зээлийн механизмыг ашиглана. Тэр өөрийн бярууны VI сарын фьючерийн гэрээг худалдана. Тэр VI сард бяруугаа зах зээлд худалдаж болно, эсвэл гэрээнийхээ хугацаа дуусахаас өмнө тодорхой хугацаагаар хойшлуулна. Хэрэв VI сард нэг центнер махны үнэ 45 доллар байвал фермер энэ сарын фьючерийн гэрээлэгчид урт замаа нээх буюу өөрийн гэрээгээ худалдан авч, бяруунуудаа орон нутгийн болон бусад барааны зах зээлд борлуулна.

Энд фермер борлуулагдсан махны центнер бүрээс 5 доллар алдах боловч фьючерийн зах зээлээс 5 долларыг хожно. Үнийг төгс хедж гэж нэрлэнэ.

Хеджийн зэрэгт нөлөөлөх бас нэгэн хүчин зүйл бол орон нутгийн болон фьючерийн зах зээлийн үнийн зөрүү (суурь зардал) бөгөөд тэр нь орон нутгийн зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтийн харьцаа ба бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүргэх, хадгалах зардлаар тодорхойлогдоно. Хэрэв үхрийн махны нэг центнерийн фьючерийн үнэ 50 доллар, нэг центнерийн суурь зардал 2.75 доллар бол орон нутгийн зах зээлийн үнэ 47.25 доллар байна. Бусад хүчин зүйлс тогтмол байхад суурь зардал өөрчлөгдөхгүй байвал төгс хедж үүснэ. Хэрэв суурь зардал нэмэгдвэл фермерийн алдагдал хеджээр бүрэн нөхөгдөхгүй, харин суурь зардал буурвал фермер хүсэж байснаас илүү ашиг олно.

Хеджийн талаар фермер шийдвэр гаргахдаа зардлаа бүрэн нөхөж хэвийн ашиг олох үнийг тодорхойлоод зогсохгүй бүтээгдэхүүнийхээ гарцыг бас тооцох ёстой. Хеджийн урт хугацаат болон богино хугацаат гэсэн үндсэн хоёр төрөл байна. Урт хугацаат хеджээр фьючерийн гэрээг "хэсэг хугацааны дараа үнэ өсөж магадгүй" гэсэн хүлээлтийн байр сууринаас хийдэг бол богино хугацаат хедж нь үнийн бууралтаас хамгаалсан гэрээ байна.

0.00%
төлөвлөлт
санхүү
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.