бизнес, хүний нөөц, менежмент

Ерѳнхий утгаар авч үзвэл, тодорхой төрлийг үйл ажиллагааг гүйцэтгэж чадах чадварыг нь илэрхийлсэн хүний шинж чанарын цогц юм. Үүнээс гадна улс орон, бүс нутаг, аймаг, сум, байгууллагын түвшинд энэ ойлголтод зохих мэдлэг, чадвар бүхий бэлэн байгаа хөдөлмөрийн нөөцийг хамруулна. Хүний нөөц нь нийгмийн хувьд ч, тухайн байгууллагын хувьд хөгжлийн үнэ цэнэтэй капитал юм.

Иймд хүний нөөцийн менежмент нь хүний нөөцийг бүрдүүлэх, ажлын байраар хангах, бэлтгэх, Мэргэжил дээшлүүлэх, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөлөөр хангах, өөрийгөө хөгжүүлэх боломж олгоход чиглэгдэнэ. Байгууллагын хүний нөөцийг үр ашигтай ашиглахад цалин хөлсний болон урамшууллын систем чиглэгдэнэ.

Хүний нөөцийн менежмент:Менежментийн шинжлэх ухааны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд менежерүүдийн ажлыг идэвхжүүлэх замаар ажиллагчийн ажлын үр дүнг сайжруулах гэсэн утгаар тайлбарладаг. Хүний нөөцийн менежментийн зорилго нь ажлын байранд тохирох чадвартай, бас сонирхолтой ажилтныг сонгож авах, тэднийг тогтвор суурьшилтай, үр дүнтэй ажиллуулах, мэргэжлийн бэлтгэл, ур чадварыг нь тасралтгүй дээшлүүлэхэд оршино.

Үнэндээ хүн сэтгэх чадвар бүхий үйлдвэрлэлийн онцлог хүчин зүйлийн хувьд орлого олох, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх гол хөдөлгөгч хүч мөн. Иймд байгууллагын хүний нөөцийн менежментийн бодлогын хүрээнд хөдөлмөрийн зах зээлийг судлах, ажилтныг сонгон шалгаруулах, мэргэжлийг нь дээшлүүлэх, цалин хөлс, урамшууллын оновчтой системийг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, үр бүтээлтэй ажиллах уур амьсгал бүрдүүлэх зэрэг бүх асуудлыг төлөвлөх, зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих нь тухайн байгууллагын хүний нөөцийн менежерийн гол үүрэг байна.  

0.00%
бизнес
хүний нөөц
менежмент
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.