Олон улсын худалдааны нөхцөл
гадаад худалдаа, олон улс, бизнес

Олон улсын худалдааны нөхцөл гэж нийлүүлэгч болон худалдан авагч талуудын үүрэг хариуцлагыг тодорхой заасан худалдааны нөхцөлүүдийг хэлнэ. Хамгийн сүүлийн үеийн хувилбар болох "Incoterms 2010" нь нийтдээ 11 төрлийн худалдааны нөхцөлийг багтаадаг. Худалдааны баримт бичгүүдийн давхардлыг арилгах, цаасны зардлыг багасгах, худалдааг хөнгөвчлөх зорилгоор "Incoterms 2010" дүрмээр цахим хэлбэрийн бичиг баримтыг хэрэглэх боломжийг нээсэн. Үүнд:

  1. EXW (EX Works): Худалдагч талын ганц үүрэг нь бараа бүтээгдэхүүнийг өөрийн үйлдвэр дотор хүлээлгэн өгөх ба бусад бүх зардал, үйл ажил- лагааг худалдан авагч тал өөрөө хариуцна.
  2. FCA (Free Career): Худалдан авагч тал бараа бүтээгдэхүүн тээвэрлэх хэлбэрийг сонгох ба ингэснээр түү- ний хариуцлага дуусах ба үүнээс хойш худалдан авагч тал өөрөө хариуцна.
  3. FAS (Free Alongside Ship): Барааг усан онгоцны боомтод хүргэж, хүлээлгэн өгснөөр худалдагчийн хариуцлага дуусаж, худалдан авагч ингэснээр тээвэрлэх усан онгоцыг сонгох ба бараа таваарын гаалийн асуудлыг хариуцна.
  4. FOB (Free on Board): Худалдагч тал энэ гэрээгээр барааг худалдан авагч талын сонгосон усан онгоцонд ачиж, худалдан авагч тал далайн тээврийн зардал болон энэ мөчөөс хойших бух зардал, эрсдэлийг хариуцна. Харин бараа бүтээгдэхүүн экспортлохтой холбоотой бух баримт бичиг, гаалийн асуудлыг худалдагч тал хариуцна.
  5. CFR (Cost and Freight): Худалдагч тал тээвэрлэх усан онгоцыг сонгох ба бараа бүтээгдэхүүнийг ачиж дараагийн боомт хүртэлх далайн тээврийн зардал болон экспортлоход шаардлагатай бѵх баримт бичиг, төлбөрийг хариуцна. Харин үүнээс хойших бүх асуудал, эрсдэлийг худалдан авагч тал өөрөө хариуцна.

*Эдгээрээс гадна өөр бусад нөхцөлүүд бий.

 

0.00%
гадаад худалдаа
олон улс
бизнес
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.