зах зээл, эдийн засаг

Тухайн компанийн ашигласан үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг худалдан авахад зарцуулсан бүхий л төлбөрүүдийг ил зардал гэнэ. Жишээ нь, ажилчинд олгосон цалин хөлс, түүхий эд материал нийлүүлэгчид өгсөн төлбөр, банканд төлсөн зээлийн хүү гэх мэт зардал нь ил зардал юм. Харин компани гаднаас нөөц авч төлбөр хийхгүйгээр өөрийн нөөцийг ашигласнаас үүдэх алдагдсан боломжийн өртгийг далд зардал гэнэ. Жишээ нь, компани өөрийн барилгыг үйлдвэрлэлд ашигласнаар түүнийг бусдад түрээслүүлж олох байсан орлогыг алддаг. Хэрэв компанийн эзэн өөрийнхөө хамаатан садныг ажиллуулж, тэдэндээ цалин төлдөггүй бол тэр хүмүүсийг өөр газар ажиллуулж цалин орлого олох байсан боломжийг алдана. Энэ мэт далд зардал нягтлан бодох бүртгэлд тусгадаггүй боловч энэ нь бизнес хийж байгаа компанийн зардлын нэг хэсэг юм. Бизнес эрхлэгч үйлдвэрлэлийн зардлаа тооцохдоо ил ба далд зардлын аль алиныг нь тооцдог.

0.00%
зах зээл
эдийн засаг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.