бизнес, маркетинг, хэрэглэгч,

Маркетингийн талаар маш олон янзын тодорхойлолт байдаг. Тэдгээрээс хамгийн түгээмэл тодорхойлолт нь бүтээгдэхүүн, үйлчилгээ, түүний үнэ цэнийг бий болгож, бусадтай солилцох замаар хувь хүн, байгууллага, нийгмийн эрэлт хэрэгцээтэй байгаа зүйлсээ олж авахын тулд явуулах нийгэм, бизнесийн үйл явцыг маркетинг гэнэ. Шинжлэх ухааны үүднээс бараа, үйлчилгээний арилжааны харилцааг судлах, удирдах, хэрэглэгчийн хэрэгцээг хангах үйл ажиллагааг маркетинг гэнэ. Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг мэдэрч, түүний дагуу бараа, үйлчилгээг ханган нийлүүлэх нь маркетингийн онолын үндэс болохыг А.Смит анх тодорхойлжээ. Иймд маркетинг нь юуны өмнө хэрэглэгчийн хэрэгцээ, хүсэл сонирхол, эрэлтийг судалж мэдрэх үйл явц юм.

Маркетингийг бизнесээс бизнест чиглэсэн маркетинг, бизнесээс хэрэглэгч рүү чиглэсэн маркетинг гэж ангилна. Бараа, үйлчилгээг хэрэглэх зорилгоор биш үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах зорилгоор арилжих талаарх маркетингийг бизнесээс бизнест чиглэсэн маркетинг гэнэ. Тухайлбал, машин техник, тоног төхөөрөмж, материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл зэргийг ийм маркетингээр  дамжуулж арилжина. Харин бизнесээс хэрэглэгчид чиглэсэн маркетинг нь бараа, үйлчилгээг хувийн хэрэглээнд зориулан худалдах үйл явц юм.

Энэ хоёр нь дараах ялгаатай:

  • Худалдан авах хэмжээ. Бизнесийн хэрэглэгч гол төлөв их хэмжээний худалдан авалт хийдэг бол хувийн хэрэглэгч зөвхөн өөрийн хэрэглээнд бага хэмжээний зүйл худалдан авдаг.
  • Хэрэглэгчийн тоо. Бизнесийн хэрэглэгч нь хувийн хэрэглэгчээс цөөн.
  • Хэрэглэгчийн бөөгнөрөл. Бизнесийн хэрэглэгч тухайн зах зээлд бөөгнөрсөн байдаг бол хувийн хэрэглэгч тархсан байдаг.
  • Бизнесийн бараа, үйлчилгээ үйлдвэрлэгчээс бизнесийн хэрэглэгчид шууд хүрдэг бол хэрэглээний зүйлс үйлдвэрлэгчээс хэрэглэгчид бөөний болон жижиглэн худалдаагаар дамжин хүрдэг.
  • Эрэлтийн онцлог. Бараа, үйлчилгээг бизнесийн хэрэглэгч нь хэрэглэгчийн хэрэгцээ, сонирхлыг харгалзан худалдаж авдаг бол хувийн хэрэглэгч өөрсдийн хэрэгцээ, хүсэлд тааруулан авдаг.
  • Арилжааны шинж. Бизнесийн худалдан авалт албан ёсны шинжтэй бол хувийн худалдан авалт албан бус шинжтэй байдаг.

Маркетингийн хэд хэдэн чиглэл бий. Үүнд:

  • Бүтээгдэхүүнд чиглэсэн маркетинг. Энэ нь хэрэглэгч сайн чанарын бүтээгдэхүүн худалдан авдаг гэсэн хандлагад тулгуурласан маркетинг юм.
  • Худалдаанд чиглэсэн маркетинг нь байгаа барааг борлуулахад чиглэдэг.
  • Үйлдвэрлэлд чиглэсэн маркетинг нь үйлдвэрлэлийн байгаа хүчин чадлыг бүрэн ашиглаж, барааны үйлдвэрлэлийг боломжтой хэмжээгээр нэмэгдүүлэхэд чиглэнэ.
  • Хэрэглэгч рүү чиглэсэн маркетинг нь зөвхөн тэдний хүсэл, хэрэгцээнд нийцсэн бараа үйлдвэрлэж байж орлого олно гэсэн чиглэл бөгөөд орчин үед энэ нь улам бүр давамгайлах болж байна.
  • Зохион байгуулалтын асуудалд чиглэсэн маркетинг нь тухайн аж ахуйн нэгжийн бүтцэд маркетингийн мэргэжсэн нэгж байж амжилтад хүрнэ гэсэн чиглэл юм.
0.00%
бизнес
маркетинг
хэрэглэгч
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.