стратеги, бизнес, маркетинг

Mаркетингийн үндсэн зарчим бол хүний хэрэгцээг хангах явдал байна. Стратегийн үүднээс маркетингийн гол зарчмуудыг дараах байдлаар илэрхийлнэ. Үүнд:

  • Ойрын зорилтуудыг шийдвэрлэхэд маркетингийн менежментийг сайжруулах;
  • Зах зээлийг удирдах;
  • Маркетингийн урт,дунд болон богино хугацааны төлөвлөлтийг хийх, маркетингийн хөтөлбөрүүдийг боловсруулах;
  • Зах зээл, эдийн засгийн төлөв байдал, үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, борлуулалтын боломжийг судлахад маркетингийн шинжилгээг чиглүүлэх;
  • Зах зээлийг хэсэгчлэн авч үзэж, хамгийн чухал хэсэг (сегмент)-ийг хайж олох, түүнд бараа нийлүүлэх;
  • Идэвхтэй эрэлт, хэрэгцээ, шаардлагыг уян хатан тусган авах;
  • Инновацыг нэвтрүүлж, шинэ бараа үйлдвэрлэх;
  • Бараа, үйлчилгээг сурталчлах, таниулах зэрэг болно.

Зах зээлийн үйл ажиллагааны үүднээс дараах зарчмыг баримтална. Үүнд:

  • Бараа, үйлчилгээ нь хэрэглэгчийн хэрэгцээ, компанийн боломжид нийцэж байх;
  • Зах зээлд гаргасан барааг аль болох бүрэн борлуулах;
  • Зах зээлийн тодорхой хэсгийг удаан хугацаанд эзэлж байх;
  • Зах зээлтэй идэвхтэй харьцаж, эрэлт үүсгэх бүх аргыг хэрэглэх.
  • Бизнес, үйлдвэрлэлийг явуулах маркетингийн зарчмууд гэж бас бий.

Тухайлбал, үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг байнга шинэчлэх, чанарыг нь сайжруулах, ажиллагчийн бүтээлч идэвхийг өрнүүлэх, үйлдвэрлэлийн зардлыг бууруулах г.м.

20.65%
стратеги
бизнес
маркетинг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.