Зах зээлд нэвтрэхэд тохиолдох хаалт саад
зах зээл, эдийн засаг

Зах зээлд монопол ба олигопол оршиж байгаагийн нэг шалтгаан нь түүнд нэвтрэхэд тохиолдох хаалт саад юм. Тухайлбал,

  1. Өндөр өртөг. Үйлдвэрлэлийн тодорхой салбар, тухайн барааны зах зээлд шинээр нэвтрэн орохын тулд үйлдвэр, капиталын хэмжээ, өрсөлдөх чадвар чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, тухайн зах зээлд олон жил өрсөлдөж томорчихсон, байр сууриа эзэлчихсэн компаниудтай өрсөлдөхийн тулд харьцангуй том хэмжээний капитал шаардлагатай. Тийм хэмжээний капиталыг хэн бүхэн хуримтлуулж, босгож чадахгүй тул энэ нь зах зээлд шинээр нэвтрэн ороход тохиолдох гол саад тотгор юм.
  2. Хуулийн хязгаарлалт. Төр засгаас зарим салбар дахь өрсөлдөөнийг хязгаарлахын тулд хуулийн хязгаарлалт тогтоодог. Үүнд патент, ороход тавих хязгаарлалтууд, гадаад худалдааны тариф, тоо хэмжээ гэх мэт аргуудыг хэрэглэнэ. Жишээ нь, шинэ төрлийн эм эсвэл тариа нээсэн компанид түүнийгээ хэдэн жилээр үйлдвэрлэж борлуулах зөвшөөрлийг Засгийг газраас өмч, уг компанийн монопол эрхийг баталгаажуулдаг. Цахилгаан, дулаан, усан хангамж, утас, кабель телевиз зэрэг үйлчилгээ явуулах эрхийг төрийн холбогдох байгууллагаас нэг хоёр эсвэл цөөн тооны компанид олгодог. Эрх авсан компаниуд хэрэглэгчдийг тодорхой үнэ тарифаар, найдвартай үйлчилгээгээр хангах үүрэг хүлээдэг. Гадаадын өрсөлдөгч компаниудаас дотоодын үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийг хамгаалахын тулд Засгийн газраас нэмэгдүүлэх, гаалийн татварыг гадаадаас оруулах бараанд тоо хязгаар тогтоох зэрэг арга хэрэглэдэг.
  3. Зар сурталчилгаа, барааны ялгаа. Зарим барааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бусад аргаар олон дахин зарлаж, сурталчилсаар байгаад олны танил болгодог. Иймд зар сурталчилгаанд зориуд их хөрөнгө мөнгө зардаг. Бусад фирм өөр бараа хийж, олны танил болсон бараатай өрсөлдүүлэхэд хэцүү, үүнд их хөрөнгө мөнгө шаардагдана. Жишээ нь, Кока-Кола ундаа, Макдональдс түргэн хоолны газрыг дэлхийн аль ч улсад мэддэг болжээ. Түүнчлэн аль нэг барааг бусдаас ялгагдах онцлогтой болгож, хэрэглэгчдэд дасгах замаар бусад барааг зах зээлээс шахдаг. Жишээ нь, фирмийн бараа, брэнд бараа гэх мэт нь бусдын өрсөлдөх боломжийг хязгаарладаг.
0.00%
зах зээл
эдийн засаг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.